Оросын машин үйлдвэрлэгч "АвтоВАЗ" компанийн 2019 оны есдүгээр сарын борлуулалт 1,1 хувиар нэмэгджээ. Есдүгээр сард 31,516 машин борлуулсан бол 2019 оны нийт дүнгээр 265200 ширхэг машин борлуулжээ. Үүнийг оны эхнийхтэй харьцуулахад борлуулалт 2,4 хувь өссөн гэсэн үг юм.
“АвтоВАЗ” компани Lada маркийн машин борлуулдаг. Нийт борлуулалтын гуравны нэгийг Lada Granta эзэлжээ. Нийт 11,208 ширхэг Lada Granta борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин Lada Vesta маркийн машины борлуулалт есдүгээр сард 4,4 хувь нэмэгдэж 9,452-д хүрчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Уншигч 2019-10-07 203.91.115.50
Манайхан өөрсдөө юу ч хийж чадахгүй байж бусдыг муулж шүүмжлэхдээ сайн шүү.
Бид одоо ч гутлын хадаас, оёдлын зүүгээ хийж чадахгүй байна. Тэгвэл Орос гүрэн сансарт нисээд 60 жил болж байна
Зочин 2019-10-07 64.119.19.198
сайндаа ч нэмэгдсэн юм биш л дээ хүмүүсийнх нь худалдан авалт муудаад барууны болон азийн сайн машин чадахгүй болоод л дотоодын энэ ямбиигаа авч байхгүй юу
HM 2019-10-07 90.204.55.171
Хөөрхөн загвартай болцын бишүү
Зочин 2019-10-07 107.77.161.61
Дотрох нь хуучнаараа нөгөө муу өдөр бүр ухуулдаг ямбий байвал яана аа?