Оросын машин үйлдвэрлэгч "АвтоВАЗ" компанийн 2019 оны есдүгээр сарын борлуулалт 1,1 хувиар нэмэгджээ. Есдүгээр сард 31,516 машин борлуулсан бол 2019 оны нийт дүнгээр 265200 ширхэг машин борлуулжээ. Үүнийг оны эхнийхтэй харьцуулахад борлуулалт 2,4 хувь өссөн гэсэн үг юм.
“АвтоВАЗ” компани Lada маркийн машин борлуулдаг. Нийт борлуулалтын гуравны нэгийг Lada Granta эзэлжээ. Нийт 11,208 ширхэг Lada Granta борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин Lada Vesta маркийн машины борлуулалт есдүгээр сард 4,4 хувь нэмэгдэж 9,452-д хүрчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ