“Аврагч” нөхөрсөг тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

“Аврагч” нөхөрсөг тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдав

“Аврагч” нөхөрсөг тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдав

Орхон аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ард, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 21 дэх жилдээ “Аврагч” нөхөрсөг тэмцээнийг аймгийн багийн иргэдийн дунд зохион байгууллаа.

Тус тэмцээнд аймгийн 21 багийн 1680 гаруй иргэн оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах мэдлэгээ сорьсон юм.

Иргэд 3,5 км замыг туулахдаа газар хөдлөлтийн голомт, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, авто осол, химийн бодис алдагдсан үед авах арга хэмжээ зэрэг дадлагын талбайд даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Баян-Өндөр сумын “Урт булаг” баг,  дэд байрт Баян-Өндөр сумын “Цагаанчулуут” баг, тэргүүн байрт Жаргалант сумын баг шалгарлаа гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж