Наранцэцгийн арвин ургац авсан тул ургамлын тос хямдарна гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Наранцэцгийн арвин ургац авсан тул ургамлын тос хямдарна гэв

Наранцэцгийн арвин ургац авсан тул ургамлын тос хямдарна гэв

Энэ намар ОХУ наранцэцгийн арвин ургац хураасан байна. Тиймээс ургамлын тосны гол түүхий эдийн үнэ унаж, ургамлын тосны  үнийг бууруулна хэмээн дүн шинжилгээний "Совэкон" байгууллага мэдээллээ.

"Ойрын хугацаанд наранцэцгийн үнэ огцом унана гэж таамаглаж байна. Ялангуяа Поволжье хавиар илүүтэй унана гэж шинжээчид тооцоолж байна. Энэ жил Орос болон Украинд наранцэцгийн арвин ургац хураасантай холбоотой” хэмээн “Совекон” байгууллагын тайланд дурджээ.

"Совэкон" байгууллагын мэдээгээр есдүгээр сард ОХУ 13,9 сая тонн наранцэцэг хураасан нь өмнөх наймдугаар сараас 0,8 сая тонноор илүү юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард 12,8 сая тонн наранцэцэг хурааж, мөн дээд амжилт тогтоож байжээ.

Наранцэцэгийн 60 хувийг Центральное Черноземье бүсээс хураасан бөгөөд энд нэг гектараас 28 центнер хураасан нь өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар илүү юм.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр нийт тариалангийн талбайн 38 хувь буюу 3,2 сая  гектар талбайд наранцэцэг тариалжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж