“Айсуй цагийн эзэд” чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

“Айсуй цагийн эзэд” чуулга уулзалт боллоо

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” аймгийн залуучуудын чуулга уулзалт энэ удаа 2015 оны наймдугаар сарын 22-23-ний өдрүүдэд тус аймгийн Бүрд сумын нутагт орших Элсэн тасархайн байгалийн үзэсгэлэнт газарт боллоо. Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумаас Ардчилсан залуучуудын төлөөлөл болох 300 гаруй залуучууд оролцож, залуучуудын эв нэгдэл, нөхөрлөл, хөгжлийг дэмжих, залуучуудын чөлөөт цаг, амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилгоор чуулав. Чуулга уулзалтын үеэр сумын баг тамирчдын дунд элсний волейболын болон олс таталтын тэмцээн зохион байгуулж, урлаг соёлын шоу хөтөлбөр үзүүлэв.

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Г.Батхүү оролцож хэлсэн үгэндээ “Тэртээ 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа миний бие Ардчилсан залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байлаа. Энэ холбоо бол залуучуудын идэвхийг сэргээх, нийгмийн дотор хамтран ажиллах санал санаачлагын өрнүүлэх, Монгол Улсын хөгжилд залуучуудын орон зайг бий болгоход үйл ажиллагааг чиглүүлж ирсэн. Гэхдээ хамгийн гол нь залуучууд энэ орон зайг өөрсдөө тэмцэж олж авах ёстой. Түүнээс тэдэнд зориулсан чөлөөтэй сул орон зай гэж байхгүй” гэж хэллээ.

“Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтыг УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны дарга Б.Энхтөр, УИХ-ын гишүүний туслах Б.Соёл-Эрдэнэ нарын зэрэг олон залуучууд ивээн тэтгэж, зохион байгууллаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж