Монголын тамирчид Азийн гурван удаагийн аварга боллоо | News.MN

Монголын тамирчид Азийн гурван удаагийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид Азийн гурван удаагийн аварга боллоо

Монголын тамирчид Азийн гурван удаагийн аварга боллоо

Индонезид болсон ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болжээ. Тэмцээнд 13 орны 133 тамирчид оролцсон байна. Монгол Улсыг төлөөлөн 16 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний нийт 90 медалийн 67 нь Монголын тамирчид хүртжээ. Тухайлбал, 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн байна.

Ингээд багийн нийлбэр дүнгээр Монгол Улс тэргүүлж, хоёрт , БНХАУ, гуравт Индонезын баг орсон байна.

Үүгээр зогсохгүй дэлхийн дөрвөн рекордыг шинэчилжээ. Тухайлбал, “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Монголын оюун ухааны академийн тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцсоноор Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-07 64.119.19.198

ийм залуучуудын үе ирж бна шүү уих ын өвөө нар минь

Avatar

Зочин 2019-10-07 203.217.139.225

Гайхалтай. Энийг хөгжлийн түлхүүр болгох ухаан төр засагт бн уу. Бөх морь биш ш дээ.

Avatar

Зочин 2019-10-07 124.171.164.41

Хөгжлийг хойноос нь харж амьдарч байгаа өнөөгийн удирдагч нар хөгжсөн орныхныг ч дагуулан урагшлах энэ хүүхдүүддээ өр зээлийн дарамтгүй, өвлүүлэх баялагтай үлдээвэл том гавьяа шүү.

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.142

Wow. Mash sain. Amjilt khusii. Byar khuchnees iluu oyun uhaan medleg bolovsroliig uneleh tsag oirtsoor…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж