Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн удирдах ажилтнуудын команд штабын сургалт “Ослын үеийн удирдлагын систем”-ийн дагуу явагдах бол бүс нутгийн онцлогт нийцүүлсэн дадлага сургуулиуд явагдах юм.

Тухайлбал, Болзошгүй аюул, ослын үед хүн амыг нүүн  шилжүүлэх, голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, анхны болон эмнэлгийн тусламж үзүүлэх, хорио цээрийн дэглэх тогтоох, төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа зохион байгуулах, Шивээговь сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Тус сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж үүрэг чиглэл өглөө.

Говьсүмбэр аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дөрвөн шат, зургаан үетэй зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж