Канзасын уушийн газарт дөрвөн хүн буудуулж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Канзасын уушийн газарт дөрвөн хүн буудуулж амиа алджээ

Канзасын уушийн газарт дөрвөн хүн буудуулж амиа алджээ

Канзас мужийн Канзас-Сити дэх уушийн газарт Ням гаригийн өглөө эрт дөрвөн хүн буудуулан амиа алдаж, таван хүн шархаджээ. “Тикелла КС уушийн газарт орон нутгийн цагаар 01.27 цагт буун дуу гарч, дэлбэрэлт болсон” гэж цагдаагийн төлөөлөгч Томас Томасич мэдэгдсэн байна.

Цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиж, уушийн газарт дөрвөн хүний цогцос байгааг олж тогтоожээ. Шархадсан таван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Хэчнээн буутай этгээд байсан нь тодорхойгүй байгаа аж. Орон нутгийн цагаар, өглөөний 06:00 цагийн байдлаар сэжигтнүүдийг баривчлаагүй байжээ.

Томашич CNN-д ярилцлага өгөхдөө, хичнээн сэжигтэн байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгааг хэлээд, мөрдөн байцаагч нар хяналтын камерын бичлэгийг шалгаж байна хэмээн нэмж өгүүлсэн байна.

Цагдаагийнхан халдлага болсон уушийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогсчээ. Орон нутгийн KSHB телевизийнхэн хэргийн газраас гар бууны хонгио олсон гэж мэдээлсэн байна. Эл хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж