Монгол Улс Олимпийн наадмаас анх удаа медаль хүртэв /1968.10.12/

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улс Олимпийн наадмаас анх удаа медаль хүртэв /1968.10.12/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна

1911.10.11 Хятадад “Шинхайн хувьсгал” гарав. Уг бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Төвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн БНДундад Иргэн улсыг байгуулах шийдвэр гаргав. Уг хувьсгалын удирдагч Сунь Ят Сенийг түр ерөнхийлөгчөөр сонгов.

1935.10.12 Булан дэрс, Хар нуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв.

Бат хаалга хавьд Японы түрэмгийлэгчид ба Өвөр монголын ард түмнээс урвагчдын эсрэг ард түмний бослого өрнөв. Уг бослогод нийгмийн дээд давхаргынхан ч бас оролцсон бөгөөд бослогыг Япончууд цэргийн хүчээр цуцлан дарсан юм.

1937.10.07 Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан.

1954.10.12 БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ гурван улсын Засгийн газраас Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр замаар шууд тээвэр хийх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд төмөр замыг 1955 онд багтаан барьж, гурван улс хамтран тээвэр хийхийг шийдвэрлэсэн тухай өгүүлсэн байна. Төмөр замын урт нь 339км. 1952 оны есдүгээр сарын 15-ны өдөр  Хятад-Монгол-Зөвлөлт гурван улс төмөр зам тавих хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1966.10.11 Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болов.

1967.10.07 Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагдав.

1968.10.12 Энэ өдөр Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.

1979.10.13 БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1992.10.13 ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оров.

1996.10.12 Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр офицер ХАЧА-ийн дэргэдэх “Гэ Ян” гадаад хэлний дээд сургуульд суралцахаар очив. Энэ нь Хятад Улс анх удаагаа Монгол Улсын армиас гадаад оюутан хүлээн авч суралцуулж буй явдал ажээ.

2005.10.10 “Хэн Ёоу Юань Техникийн хөгжил” ХХК-ий Монгол Улс дахь жишиг барилгын ажил дуусч тууз хайчлах ёслол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дархан цаазат газар Нүхтэд зохиогдов.

2006.10.09 Хятадын цахилгаан сүлжээний компани улсын хөгжил болон өөрчлөлт шинэчлэлтийн зөвлөлийн сонинд өгсөн “Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл, улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвлөгөөний санамж”мэдээнд Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийн гол хоёр зүйл Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавив. Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант улсад айлчлав.

2007.10.08 Богд хааны ордон музейн засварын ажил дуусч, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зургаан сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2013.10.12 АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг АНУ-ын Азийн сангийн шагналаар шагнав.

2014.10.12 Монгол Улс-ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхлэв

2015.10.07 Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов.

2015.10.08 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

2016.10.10 НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэв. Дэлхийн 3368 хот нэгдэн уг уриалгад нэгдсэн байдаг.

2016.10.12 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж