Ундуй сундуй Улаанбаатар | News.MN

Ундуй сундуй Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Ундуй сундуй Улаанбаатар

Ундуй сундуй Улаанбаатар

Жил бүрийн намар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн дулааны шугам сүлжээний ажил ид өрнөдөг. Ажлын хувцастай хүмүүс газар шорооны ажил хийж, техникийн дуу чимээ тачигнана. Энд тэндгүй нүх, овоолсон шороо. Энэ л дүр зураг өнгөрөгч наймдугаар сард эхэлж, аравдугаар сартай золгоод байна. Гэтэл өнөөдрийг болтол зарим замын нөхөн сэргээлтийн ажил бүрэн дуусаагүй байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа замын нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн хийж, хэзээ дуусгах талаар сурвалжиллаа.

“ЗАМАА ЗАСААГҮЙГЭЭС БАЙНГЫН ТҮГЖРЭЭТЭЙ БАЙДАГ БОЛЛОО”

Явган хүний замд шороо овоолсноос иргэд авто зам дагуу алхаж явахаас өөр аргагүй болжээ. Зарим бага насны хүүхдээ хөтөлсөн иргэд машины дэргэдүүр өнгөрөхдөө их л болгоомжтой зөрж, харагдана. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо буюу “Хилчин” хотхоны замыг түр хааж, сэтэлгээ хийснээр төвийн дулаанд бүрэн холбогдоод буй. Гэтэл өнөөдрийг хүртэл замын нөхөн сэргээлтийн ажил дуусаагүй, удааширч байгаад иргэд бухимдаж байв.

“Хилчин” хотхоны замыг өнгөрсөн есдүгээр сард сэтэлж, дулааны шугамын ажлыг хийсэн. Хэдийгээр олон хүнд тустай ажил хийж байгаа ч замаа нөхөн сэргээх тал дээр удаан ажиллах юм. Одоо хүртэл замаа засаагүй, өглөө оройд байнгын түгжрээтэй байдаг боллоо. Өвлийн хальтиргаа гулгаатай үед бүр хэцүү шүү дээ. Дулааны шугамын ажлыг хийгээд бараг сар орчим боллоо. Одоо болтол явган хүн явах аргагүй овоолсон шороотойгоо л байна” гэдгийг тус хорооны иргэн Ц.Оюунцэцэг хэлсэн юм.

Дулааны шугам татсан авто замын хэсэг шороотой, машинууд тэр хэсэгт хурдаа сааруулснаар түгжрэл үүсэх болжээ. “Манай компани Баянхошуу нэгдсэн төвийн ажлыг сарын өмнөөс эхэлж, гурван км орчим шилэн кабель татаж байна. Газар шорооны ажлыг өөр компани гүйцэтгэж байгаа. Нөхөн сэргээлтийн ажлыг хоёр, гурван буудлын цаанаас хавтангуудаа хураагаад, шороогоо цэвэрлээд явж байгаа” гэдгийг тэнд ажиллаж байсан ажилчин хэлсэн юм. Гэвч сурвалжлах баг очих үеэр тэр хавьд замын нөхөн сэргээлтийн ажил хийж буй ажилчид таарсангүй.

“ЗАМЫГ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СЭРГЭЭХ ЁСТОЙ”

“Хилчин” хотхоноос цаашаа нэг буудал явахад явган хүний зам бүхэлдээ шороогоор хучигдсан байв. Замд таарсан Н.Наранцэцэг гэх иргэн “Энэ хавьд замын нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гадаа хүйтэрч байхад замыг ажлыг хийж байгаад шүүмжлэлтэй л хандаж байна. Явган хүн явах замгүй машинд дайруулчих гээд явж байна. Замын компаниуд давчуу хугацаанд яаруу сандруу ажлыг хийх юм. Миний хувьд замын нөхөн сэргээлтийн ажилд сэтгэл дундуур байдаг. Өмнөх жил нь хийсэн ажлаа жил болгон л нурааж, буцаагаад улам дордуулдаг байдал хэвийн үзэгдэл болж” гэв.

“Жил бүр замыг түр хугацаагаар хааж, шугам сүлжээний ажлыг хийх шаардлагатай байдаг. Ингэхдээ ачаалал өндөртэй замуудад аль болох шөнийн цагаар замыг хэсэгчлэн хааж, ажлыг хийдэг. Мөн гүйцэтгэгч компаниуд ажлаа дуусгаад хамгийн түрүүнд замаа  нээчихээд, нөхөн сэргээлтийн ажлыг шөнийн цагаар шороогоор хучиж хийж байгаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас норм стандартын дагуу нөхөн сэргээлтийг хийж байгаа эсэхийг хянаж ажилладаг. Өнгөрөгч наймдугаар сард Цэцэг төвийн уулзварт шугам сүлжээний ажлыг хийж, одоо хэвийн нөхөн сэргээсэн.

Зарим газруудад бусад шалтгааны улмаас явган хүний замыг стандартын дагуу байлгахын тулд замын хөвөөг хийж байгаа учраас удааширч байгаа тал бий. Энэ нь ялангуяа Долоон буудлын зам дээр тулгарч байгаа асуудал. Ер нь шугам сүлжээний шинэчлэл, сэтэлгээ хийсэн замуудыг долоо хоногийн дотор багтаан нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр гүйцэтгэгч компаниудад шаардлага, хяналтыг тавьж ажилладаг” талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Х.Оргилсайхан мэдээлэл өглөө.

АРАВДУГААР САРД ДУУСАХ ЁСТОЙ АЖИЛ ДУУСААГҮЙ БАЙНА

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Захирагчийн албаны ажлын хэсэг хуралдаж, энэ жил хийгдэх инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг хийх зөвшөөрлийг олгодог байна. Үүний хүрээнд зарим нэг авто замуудыг шугам сүлжээтэй холбоотойгоор хааж, шинэчлэлтийн ажлыг хийж байна. Үүнд Долоон буудлын шугам сүлжээний ажлыг есдүгээр сарын 20-22-ны хооронд түр хааж, ажил хийсэн. Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны туслах зам дээр дулааны шугам шинэчлэлтийн ажлыг есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хийсэн.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км замд есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд борооны ус зайлуулах хоолой, шугам сүлжээ шинэчилсэн бол тус дүүргийн Монелийн уулзвар дээр 28-29-ны өдрүүдэд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийжээ. Үүнээс гадна Баянгол дүүргийн тавдугаар хороо, 10 дугаар хорооллын авто замыг есдүгээр сарын 21-22-ны хооронд борооны ус зайлуулах хоолой, шугам сүлжээний угсралтын ажил хийсэнтэй холбоотойгоор түр хугацаанд зам хаасан байна. Эдгээр ажил дуусч, одоогоор 10 орчим гүйцэтгэгч компани нөхөн сэргээлт хийж ажилласан гэдгийг албаныхан хэлж байлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од өмнө нь мэдээлэл өгөхдөө “Өмнө нь хийгдсэн ус, дулааны төв шугамын угсралтын ажлын хүрээнд 239 аж ахуйн нэгж зөвшөөрөл авч ажил гүйцэтгэсэн. Үүнээс  136 аж ахуй нэгжид авто зам дагуу буудах зөвшөөрөл өгснөөс 47 компанийн нөхөн сэргээлтийн ажил дутуу байгаа. Авто замын нөхөн сэргээлтийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ундуй сундуй ажил дуусаагүй  байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-07 202.131.227.178

Буянт Ухаа спортын ордны ард зам сэтлээд нөхсөн царай нь гэж хүрзээр хэдэн см асфальт асгаад гараараа бамбардаад орхичисон байж л байна гадны дарга сайдууд ирээд нэг овгос хотгос гээд юу болоод өнгөрснийг ойлгож амжихгүй шууд буугаад арилж өгч байгаа. буцахдаа нэг тэгээд тэгээд оноцондоо суугаад мартаа

Avatar

Зочин 2019-10-07 59.153.115.55

Ундуй Сундуй Сандуй Миеээ, Дүнжингаравын морьчин… гээл хөвөрнө дөө

Avatar

Зочин 2019-10-07 122.201.20.194

тэр сандуй гааасааа асуу

Avatar

dampuursan oron 2019-10-07 113.36.205.177

mongol gej dampuural rugaa ybj bga oron shudee

Avatar

Зочин 2019-10-07 202.179.26.56

Дээр гудмаар явж байхад нэг тэргэнцэртэй настай хүн ахдаа туслаач гэхээр нь тэргийг түрээд явж үзсэн.хөгжилийн бэрхшээлтэй хүмүүс ямар хэцүү болхыг ойлгосон.ундуй сундуй ямарч стандарт байхгүй хотын замд.хэзээ зам шиг зам хийж хэзээ улс орон маань хөгжих юм бол.сэтгэлэсээ юмыг хийж сурмаар байна

Avatar

зочин 2019-10-07 202.131.248.250

СХД 16-р хороо 24 байрны баруун талд 5-10м зайд газрыг нь ухаад шороо овоолчихсон 4-5 сар болж байна,хажууд нь 83-р сургуулийн бага насны хүүхдүүд нүх рүү нь уначих гээд машины доогуур орхичих гээд эрсдэлтэй байна,ямар нэртэй компани ийм удаан юу хийгээд байгааг мэдэж байгаа газар байна уу?

Avatar

БАЯРЛАЛАА 2019-10-07 49.0.130.37

СТАНДАРТ ГЭЖ БАЙМААР БАЙНАА. АЛИВАА ЮМ ХИЙХДЭЭ НИЙТИЙН ТАЛБАЙД СААД БОЛОХГҮЙГЭЭР, СААД БОЛЛОО ГЭХЭД АЛЬ БОЛОХ ХУРДАН ШУУРХАЙ АЖИЛЛАЖ ИРГЭДИЙН ТАВ ТУХЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ СТАНДАРТ БАЙМААР БАЙНА. ЭНЭ ЯГ ЗӨВ СЭДЭВ ХӨНДСӨН БАЙНА.

Avatar

Oc,onztz 2019-10-07 107.77.165.8

XOLIi,XOOLii,

Avatar

kopiirotiv,kameraar 2019-10-07 107.77.165.8

xylgaigaar ,congyyliin xemjeegyu erxeer xaan BOLOX canaatai

Avatar

xetsyy ubchei,byxnvaldiin xyyxed bishyy,ergeed oposod opood irdeg 2019-10-07 107.77.165.8

biee golgyo tyryylne geed dairaad

Avatar

mciigiin deevriig nyraaj davtagdadhgyi opigyydiin allaa,aimshigtai 2019-10-07 107.77.165.8

mangar xymyyc dyyriamal xiigeed Amitnii idebxitei bnaa

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.171

Баянхошууны Хилчин хотхоноос 112-н буудал хүртэл бүх замыг нь ухаж сэндийлээд хүн явах аргагүй байна. Энэ талаар сурвалжлага хийж өгнө үү.

Avatar

Зочин 2019-10-07 182.160.35.30

л***р батүүл л ийм хог ТҮЦ-ээр дүүргсэн шүү дээ. АН-ы хар пиар сайт аа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж