Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Улаанбаатарт 7-9 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.10.07) цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хот: 

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүйСалхи  баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед  секундэд 13-15 метр   хүрч ширүүснэ.  Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр ялимгүй тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар  секундэд 14-16 метр   хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс  хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 7-12 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэн Баян-Улаан орчмоор:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж