Ашигт малтмалын газраас нутгийн зүүн хэсэгт өнөөдөр/VIII.24/-өөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүртгэж эхэлсэн гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийн лиценз олголтод алдаа гарч 120 дугаар олгох ёстойгоос 50 гаруй дугаар олгосон ч төд удалгүй олгосон дугааруудыг хүчингүй болгосон байна. Энэ талаар Ашигт малтмалын газрын ажилтан Б.Бямбадоржоос тодруулахад “Ямар учраас олгосон дугаарыг цуцалсан талаарх мэдээллийг Ашигт малтмалын газрын удирдлагууд өнөөдөр 17.00 цагт мэдээлнэ” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ