Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.7-2019.X.13 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.7-2019.X.13

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.7-2019.X.13

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.7-2019.X.13

ХОНЬ

Таны гэр бүлд таагүй явдлууд тохиолдож магадгүй. Хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг нухацтай шалгаж, боломжтой шийдвэрээ гаргаарай. Хайр дурлалын хувьд хуурамч байдал сэтгэл шаналгах болно. Амралтын өдөр урьдчилаагүй нөхцөл байдал, урилгагүй зочдын улмаас түгшүүртэй өнгөрч болно. Уран бүтээл, зохиол бүтээл туурвидаг хүмүүст амжилт, онгод ирнэ.

ҮХЭР

Энэ долоо хоногт таны гол анхаарал ажил дээр чинь төвлөрөх бололтой. Хэрэв та үйлчилгээний салбарт ажилладаг бол чухал харилцагч нартайгаа тун болгоомжтой харьцахыг зөвлөе. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Тиймээс зарим нэг асуудлыг түр хойшлуулахад гэмгүй.

ХАМТАТГАХ

Эргэлзэх шаардлагагүй, зорилгынхоо төлөө хөдлөх цаг болсон байна. Энэ долоо хоногт та маш олон зүйлд хүрч чадна. Танд маш нөлөө бүхий хамтрагчид гарч ирнэ. Магадгүй албан тушаал ахих боломжтой. Энэ асуудалд тань ажил олгогч тань маш өгөөмөр хандана.Гэр бүлийн уур амьсгал тааламжтай байх болно. Ойр дотнын найзууд тань амралтын өдрүүдээ маш хөгжилтэй өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулсан тул бүү татгалзаарай.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та маш эерэг байх болно. Та ашигтай гэрээг амжилттай хийнэ. Нөлөө бүхий хүмүүстэй ажил хэргийн харилцаатай үлдээрэй. Мөн энэ долоо хоногт та зээл авах хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул мөнгөө бодлоготой зарцуулаарай. Хувийн амьдрал тань тогтвортой ч уйтгартай байна.

АРСЛАН

Энэ долоо хоногт таны ажил хэргийн уулзалтууд бүтэмжтэй байхаас гадна сайн хамтын ажиллагаа бэхжүүлэх боломжтой. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байдлаас үүдээд асуудал үүсэх магадлалтай. Гэр бүл, найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд тань өснө. Мөн найз нөхдийн тань зүгээс санхүүгийн асуудлыг тань шийдвэрлэхэд тусална. Цэвэр агаар, хөгжилтэй дурсамжууд хувийн харилцаанд ч бас эерэг нөлөөтэй.

ОХИН

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал хүндрэлтэй байна.

ЖИНЛҮҮР

Ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарч, дархлаагаа дэмжээрэй.

ХИЛЭНЦЭТ

Эрч хүч буурч, сэтгэл санаа хямрах магадлалтай. Төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Хосуудын харилцаанд  тохиолдож буй асуудлууд юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа шаардана. Гэнэтийн их мөнгөний орлого олох боломж байна. Зээл авах гэх мэт санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байх болно. Мөнгөнд хэт их анхаарал хандуулж, амьдралын бусад баяр баяслыг умартах хэрэггүй.

НУМ

Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай. Шинэ түнш болон нөлөө бүхий хүнтэй харилцаа тогтоох бололтой. Таны өмнө мөнгө олох олон шинэ эх үүсвэр нээгдэнэ. Улс төрийн ашиг сонирхлоос үүдэн бусадтай маргалдаж болзошгүй. Гэр бүлийн харилцаанд багахан хэрүүл маргаан дэгдэх бололтой. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхээ хямгадаж, шинэхэн танилдаа итгэх хэрэггүй.

МАТАР

Хайр дурлалаа сэргээж, харилцаагаа батжуулах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур стресс бухимдал нэмэгдэж, уураа барихад хэцүү байх болно. Ажилдаа алдаа гаргаснаас том алдаа хүлээх магадлалтай. Худалдаа наймаа, мөнгө санхүүгийн үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргах хэрэггүй. Гэр бүлийн харилцаа тэнцвэрээ алдаж, үл ойлголцол үүсэх магадлал өндөр байна.

ХУМХ

Тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг нэгэнтэй эсвэл хайрттайгаа ихэнх цагийг өнгөрөөх бололтой. Энэ нь таны сэтгэл санаанд эергээр нөлөөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тархиа амрааж сайхан ном уншихыг зөвлөж байна. Энэ долоо хоногт ажлаа л амжуулсан байхад санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

ЗАГАС

Шинэ долоо хоногийг мөнгө санхүүгийн тал дээр асуудалтай эхлэх бололтой. Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоног болно. Удаан хугацааны турш сэтгэлийг тань чилээсэн асуудал шийдэгдэж, таны сэтгэл өөдрөг болно. Таны төсөөлж байгаагүй хүн танд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлнэ. Гэр бүлийн уур амьсгал тайван, халуун дулаан байна. Эрүүл мэндийн байдал сайжирна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж