“Шинэ Дэлхий” өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

“Шинэ Дэлхий” өөрчлөгдлөө

2010 оноос эхлэн орон даяар нэвтрүүлээ цацаж байгаа “Шинэ Дэлхий” телевиз нь үйл ажиллагаа, менежментдээ иж бүрэн шинэчлэл хийж нэр, бодлого, өнгө төрхөө өөрчилж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “Full HD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийж,“Шинэ Дэлхий” гэх өмнөх нэрээ өөрчлөн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нийтлэг жишгээр үсгэн товчлолд оруулж “VTV” HD гэж нэрлэхээр болсноо үзэгч та бүхэндээ дуулгахад таатай байна. Манай телевиз нь энгийн боловч агуулгын хувьд өргөн цар хүрээг илэрхийлсэн “Бид Монголдоо хайртай” гэсэн шинэ уриан  дор үйл ажиллагаагаа явуулах юм. “VTV” HD телевиз нь соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гол бодлогын чиглэлээ болгон ажиллаж Монгол үндэстнийхээ зан заншил, өв соёл, нүүдэлчин ахуй зэргээ түгээн дэлгэрүүлэх зорилготой олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргэхээр ажиллаж байна Нийгэм,эдийн засгийн болон энтертайнмент чиглэлээр ч цоо шинэ өнгө төрх бүхий нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгчиддээ хүргэхээр бэлтгэн ажиллаж байгаа юм. Өрсөлдөөн ихтэй телевизийн салбарт амжилттай ажиллаж олон түмэнд хүрэх боломжоо  бүрдүүлэхэд маань туршлагатай продакшн компаниудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал тийм учраас бүх түвшинд хамтран ажиллахыг  манай телевиз цаг ямагт эрэлхийлэх юм. МУ-ын оюуны өмчийн хуулийг маш өндөр түвшинд дагаж мөрдөн ажиллах төдийгүй телевизийнхээ бүхий л хөгжмийн бүтээлүүд дээр Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчид, хамтлагуудтай хамтарч ажиллаж байх юм. Орчин үеийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага болох, үзэгчдийн маш хурдтай мэдээлэл авах урсгалд тохируулан технологийн хөгжил дэвшлийн давуу талуудийг ашигласан арга барилаар ажиллах болно гэдгээ тус ТВ-ийн гүйцэтгэх захирал Э. Ганболор мэдэгдлээ. 13 жилийн турш видео продакшн, олон нийтийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани, манай телевизийг дангаар эзэмшиж байгаа учраас хараат бус хүчтэй мэдээллийн хэрэгсэл байж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. 35-аас доош насны залуусаар уран бүтээлийн багаа бүрдүүлсэн манай “VTV” HD телевиз цаашдаа салбартаа тэргүүлэгч контент үйлдвэрлэгч болох зорилготой юм.

Мөн тус телевизийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулга, гүйцэтгэлийн ажлууд дээр .V. студи, албан ёсны хөгжмийн продюссерээр хөгжмийн зохиолч Б.Чинбат,  нүүр царай болох хөтлөгчдийн имиж бүрдүүлэлт дээр Матрикс салон, брэнд хөгжүүлэлт дээр “Бид Монгол агуулга” нэгдлийн туршлагатай дизайнер О. Одонболд зэрэг салбар бүрийн шилдгүүд ажиллаж байна.

 Д.БАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж