&#34Жиргээгээр ажил хийхгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

&#34Жиргээгээр ажил хийхгүй&#34

УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 31 дэх дугаарт нийтлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригоос хамгийн гол заалтыг нь оруулалгүй хэвлэж алдаа гаргалаа гэх мэдээлэл сошиал ертөнцөд тархаж дуулиан дагуулаад байна. Энэ асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандоржоос тодрууллаа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос авлига албан тушаалтай холбогдох заалтыг сугалж авч “Төрийн мэдээлэл”-д хэвлээгүй нь санаатай үйлдэл байж магадгүй гэж твиттерчид жиргэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өршөөлийн хуулийг бусад органик хуультай харьцуулахад өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь 4.1 дэх хэсэг нь “Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хээг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуусан болон биечлэн эдэлсэн ялын хугацаг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэсэн нэгхэн өгүүлбэрт хамаарч байгаа боловч цаанаа Эрүүгийн хууль нь 304 зүйлтэй үүнээс 227 нь гэмт хэргийн зүйчлэл байдаг. Тэгэхээр 227 зүйчлэлээс 4.1 дотор 191 зүйчлэл агуулагдаж байгаа. Батлагдсан Өршөөлийн хуулиар 191 зүйл ангийн гэмт хэрэг өршөөгдөнө.

Яг энэ 191 зүйл ангийн гэмт хэргээс Монгол Улсын Ерөнхийлөгч авлига албан тушаал, залилан гэх мэт долоон зүйл ангийн гэмт хэрэгт нь буюу 4.1 дээр хориг тавьсан. Үндэслэл дээрээ Ерөнхийлөгч долоон зүйл ангийн гэмт хэргийг 9.1.3 буюу хаалттай өршөөлд хамруулахгүй зүйл ангид оруулъя гэж нэгд хориг тавьсан.

Хоёрт, танхайрах, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах зэрэг 3 зүйл ангийг 5 дугаар зүйл буюу хоёр жил хасах зүйл анги руу оруулъя гэсэн үндэслэлээр мөн  хориг тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг “Төрийн мэдээдэл” сэтгүүлийн 31 дэх дугаарт хэвлэгдэж гарсан. Эцсийн хэлэлцүүлэг хийгдэж ёсчлоод Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дуусаад хэвлэгдсэн. Нэг үгээр хэлбэл, дээрх хуультай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалт нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд 4.1 болон 7 дугаар зүйл дээр хориг тавьсанаар нь тайлбартайгаар зөв хэвлэгдэн гарсан гэсэн үг юм.

-Жиргээчид “Ерөнхийлөгчийн хориг тавьсан 5 болон 9 дүгээр зүйл заалт “Төрийн мэдээлэлд” хэвлэгдээгүй нь авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөлд хамрагдах боломж олгочих вий л гэж шүүмжлээд байна л даа?

-Би фэсбүүк болон твиттерчдийн мэдээлэлтэй танилцаагүй. Гэхдээ би төрийн ажлыг твиттер болонфэсбүүкээр хийхгүйлдээ. Асуудал тавьсан учраас тайлбарлаж байна. Юу гэж жиргэх нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь эрхийн асуудал байх. Гэхдээ миний ойлгож байгаагаар таны асууснаар тэр хүмүүст ойлголтын зөрүү байна.

Тийм учраас саяын миний хэлснээр авлига албан тушаал, бусдыг эд хөрөнгийг залилан мэхлэж авах зэрэг  долоон зүйл ангийн гэмт хэрэг 9.1.3 дээр биш 4.1 д агуулагдаж байгаа. Ерөнхийлөгч юу гэж хориг тавьсан бэ гэхээр миний ойлгож байгаагаар 4.1 дэх хэсэгт орсон авлига албан тушаалын хэрэг нь Өршөөлийн хуульд хамрахаар агуулагдаж байгаа учраас энийг тус зүйл ангиас авч, хаалттай зүйл анги буюу 9.1.3 руу оруулъё гэж хэсэгчлэн хориг тавьсан.

-Долдугаар зүйл ангид юу туссан юм бэ?

-Тус зүйл ангид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд байгаа хэргийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалт бий.

Онцлоход, 1992 оноос хойш УИХ-аас баталсан хуулиудад үе үеийн Ерөнхийлөгч нарын зүгээс 52 удаа хориг тавьсан байдаг аж. Ингэхдээ Өршөөлийн хуультай холбоотойгоор тавьсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг нь анхны тохиолдол болж буй ажээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж