Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 180 гаруй иргэн хамрагдлаа | News.MN

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 180 гаруй иргэн хамрагдлаа

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 180 гаруй иргэн хамрагдлаа

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 180 гаруй иргэн хамрагдлаа

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, Шивээ-Овоо сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулав. Сургалтад тус сумын 180 гаруй иргэн хамрагдлаа.

Түүнчлэн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж