Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, Шивээ-Овоо сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулав. Сургалтад тус сумын 180 гаруй иргэн хамрагдлаа.
Түүнчлэн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ