Ерөнхийлөгч ялалтын баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ялалтын баярт оролцоно

Ирэх есдүгээр сард Монголын Улсын төрийн гурван өндөрлөг гадаадын улс орнуудад хийх айлчлалын тов тодорхой болжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 31-нд АНУ-г зорих аж. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох гэнэ. Харин ирэх есдүгээр сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад айлчлал хийх аж. Ерөнхийлөгч энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх есдүгээр сарын 9-11-ны хооронд Хятад болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор мөн ирэх сард АНУ-ыг зорих юм байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж