Сайжруулсан түлшинд угаартсан 16 иргэний дөрөв нь нас барсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс өчигдөр орой /2019610.5/ хуралдаж, угаартсан иргэдийн хэрэглэсэн түлшинд шинжилгээ хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор 23 дээжээс шинжилгээ авсан байна. Шинжилгээний дүн өнөөдөр гарах юм.
Яг одоо /2019.10.6/ нийслэлийн Онцгой комисс дахин хуралдаж байна.
Иргэдийн дунд "Сайжруулсан түлшинд буй барьцалдуулагчийг шинжилгээнд хамруулаагүй" гэх мэдээлэл байгаа ч мэргэжилтнүүд сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж буй бүх материалыг шинжилгээнд хамруулсан гэж мэдэгдээд байгаа юм.
Холбоотой мэдээ