Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.10.05/Баянзүрхийн шинэ гүүрийн ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөний дагуу ажил хийгдэж байна. Маргаашнаас асфальтан хучилт эхэлнэ” гэсэн мэдээллийг өгөв.
Хотын Захирагчийн зүгээс гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасан хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.
Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах өндөр ач холбогдолтой юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
boroonii uyed 2019-10-06 106.129.86.68
boroonii uyed us zailuulah hooloi zam deer us togtdoggui baih geh met ij buren
ym hiih heregtei …dutuu ajil hiigdegee ogt bolih heregtei …dutuu hiivel zaaval
tuhain zam hiisen gazar buren teldeg baih heregtei
Зочин 2019-10-06 139.5.218.201
ҮРГЭЛЖИЛСЭН ДАМ НУРУУ Ч ДЭЭ ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ҮЕД ХУГА ЯВАХ ЮМ БИШҮҮ ААН
Зочин 2019-10-06 78.209.187.2
чамаар л дутав гэж чи дуугай л бай
Зочин 2019-10-06 203.91.115.56
Сайн байна
Bataa 2019-10-06 202.131.225.205
Za bolj bna, muu teneg MANAN, batuul shig khedel zamiig 4 uulzvartai bolgochoo ikh ajil khiisen gej dongodokhiin orond, iim tom tom guuriin ajil khiicheed daruu baigaa odoogiin udirdlaguuddaa bayarllaa. AN iinkhand khelekhed, mongoloos yav gej khelii.
болдоо 2019-10-06 49.0.137.180
хийж бүтээж байгаа хүмүүстээ баярлалаа …. ажил үйлс чинь дэлгэрч явна аа ….
ylciin //komiCs, 2019-10-06 107.77.165.7
niujuj
500x1000x1000pd mlrd 2019-10-06 107.77.165.7
xen dyrtaini XOLVOLT XIiJ BOlOXGYi bolloo.
Нийслэлхүү 2019-10-06 202.126.89.71
МАН ч мөн ажлыг шудруулж байнаа.
Зочин 2019-10-06 64.119.19.198
саяхан л нээгдлээ гээгүй билүү