"Атрын шан-2019" аянд 100 гаруй залуу оролцож, ногоо хураажээ | News.MN

"Атрын шан-2019" аянд 100 гаруй залуу оролцож, ногоо хураажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.06-нд нийтлэгдсэн

"Атрын шан-2019" аянд 100 гаруй залуу оролцож, ногоо хураажээ

"Атрын шан-2019" аянд 100 гаруй залуу оролцож, ногоо хураажээ

Төв аймгийн ЗДТГ, залуучуудын байгууллагатай хамтран Жаргалант суманд атарчин залуусыг дурсах, тариаланч залуусаа дэмжих зорилготой "Атрын шан-2019" аяны үйл ажиллагаа зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд 100 гаруй залуу оролцож, хүнсний ногоо хураасан байна.

Залуус "Атар", "Октябрь", "Найрамдал", "Залуучууд", "Тэжээл", "Нөхөрлөл" гэсэн САА-д хуваагдан, уралдаан зарлан ажиллажээ. Тэд хүнсний ногоо хураахаас гадна тариан талбайд зохион байгуусан  уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон байна.

Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл "Атрын шан-2019" аянд оролцсон залуус ногоочид, тариаланчдын хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож ухаарсан үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолжээ.

Жаргалант сумын Засаг даргын орлогч Н.Бямбаням эамрын ургац хураалтад оролцсон залууст болон цаг үеийн чухал ажлыг санаачлан зохион байгуулсан тус аймгийн ЗДТГ, Залуучуудын байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж