Томуугийн вакцин 15-45 мянган төгрөг | News.MN

Томуугийн вакцин 15-45 мянган төгрөг

Томуугийн вакцин 15-45 мянган төгрөг

Томуугийн вакцин 15-45 мянган төгрөг

Засгийн газрын хөрөнгөөр томуугийн 159 мянга 500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Вакциныг бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө хийлгэх шаардлагатай. Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулдаг. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болох аж. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй гэнэ.

Томуугийн вакцин хийлгэхийг хүссэн иргэн ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетаар 08.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлж болох юм байна.

Харин үнийн хувьд хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 28-45 мянган төгрөгөөр хийж байгаа бол ХӨСҮТ-д 15 мянган төгрөгийн төлбөртэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-06 203.91.116.118

Вакцин маш үр дүн сайтай шүү, Хамрагдаарай.
Хүүхдийнхээ Эрүүл мэндэд 15 мянган төгрөг байлгах хэрэгтэй,,Дандаа үнэгүй юм нэхдэгээ болих хэрэгтэй

Avatar

зочин 2019-10-06 103.9.90.130

Вакцин үнэгүй хийж болдоггүй юмуу. 15 мянган төгрөг байхгүй нь тэгээд ханиад тусаад байх юм байна л да. Ядаж 5 мянга баймаар юм

Avatar

Irgen 2019-10-06 73.212.137.95

Tomuu ch geh shig. 21r-r zund, Tomuu geed yasan zavaan niigem be?

Avatar

Зочин 2019-10-06 103.26.195.12

Вакцин сайн .

Avatar

Zochin 2019-10-06 67.81.189.74

Buruu,delhii dahind tomuugiin vaccine unegui b.dag

Avatar

Зочин 2019-10-06 202.21.108.224

Зургийг хархад аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хугацаа байхгүй нэр нь ч тодорхойгүй л байна даа.

Avatar

Зочин 2019-10-06 202.21.108.224

Энэ өвчний хулхи вакцинаа бас мөнгөөр хийнэ. Улсаас вакцин нэрээр хэдэн тэрбумыг иддэг бол доо. Вакцин нь хугацаа дууссан чанаргүй эсвэл сөрөг нөлөөтэй байдаг. Ард түмнээр их ч тоглох юм даа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж