Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.06-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй

Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй

Нэмэлт:

Иргэд угаарын хийнд хордсонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс өнөөдөр /2019.10.06/ хуралдсан. Хуралдааны нэгдсэн дүнг танилцууллаа.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Угаартсан гэх шалтгаанаар 35 иргэн хандсан. Одоогоор зургаа нь эмчлүүлж байгаагаас 16 настай нэг иргэний биеийн байдал хүнд байна. Барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг, шинжилгээнд орсон бүтээгдэхүүн  ч дахин шинжилгээ авсан. Ингээд угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс 23 дээж авч гурван лабораторид шинжилгээ хийсэн. Өнгөрсөн жил угаарын хийнд хордсон 50 гаруй тохиолдол гарсан. Тавантолгойн түлш нь 30 орчим мянган тонн түлэгдсэн. Тиймээс тус түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй. Эцэст нь болохгүй зүйлийг болж байгаа гэж нотлох гээд байгаа юм биш, сайжруулсан түлшны горим, стандартын шаардлага алдагдуулснаас ийм осол гарсан байж магадгүй. Сайжруулсан түлшинд эргэлзэх хэрэггүй” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн  “Тавантолгойн түлшинд нийслэлийн мэргэжлийн хяналтаас шинжилгээ хийж, шалгалт явуулсан. Ингээд тухайн түлшийг нийслэлийн 200 мянган өрхийг нэгэн зэрэг хэрэглэж болох юм байна гэж үзсэн. Бид хийсэн шалгалтдаа итгэлтэй байна. Энэ удаагийн угаарын хийн хордлого иргэдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм” гэсэн юм.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр иргэд угаартсан тохиолдол нь сайжруулсан түлштэй шууд холбоотой бус харин иргэдийн буруу хэрэглээтэй холбоотой гэнэ. Тухайлбал, зуухаа буруу байрлуулсан, яндангийн өндөр стандартад нийцэхгүй, зуухыг хэт дүүргэсэн зэрэгтэй холбоотой байж болох аж.

 

ЭМЯ: УГААРТСАН 28 ИРГЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нийт 28 иргэнд хордлогын эмчилгээ хийснээс өнөөдрийн байдлаар найман хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжүүлэн хийж байгаа ажээ.

15 НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Сайжруулсан түлшинд сүүлийн хоёр өдөрт 16 иргэн угаартаж, дөрөв нь нас барсан талаарх мэдээллийг өчигдөр /201910.5/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс дээж авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулан нарийвчилсан шинжилгээ авахаар болсон юм.

Сайжруулсан түлшинд угаартсан иргэд Цэргийн госпиталийн Хордлого тайлах төвд эмчлүүлж байгаа бол бага насны хүүхдүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилж байгаа аж. Эдгээр хүүхдүүдээс 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.

Сайжруулсан түлшинд иргэд угаартсантай холбоотойгоор Эрүүл мэндйн яамнаас өнөөдөр /2019.10.06/  мэдээлэл хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж