Арканзаст бүртгэлийн хугацаа нь дууссан автомашиныг зогсоож шалгахад жолооч эмэгтэй нь хар тамхины нэг төрөл метийг үсэндээ баантик болгож зүүсэн байхыг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн сард офицер Кэнэт Лүүни "Додж" загварын дугаарынх нь хугацаа дууссан автомашинтай таарч, удаа дараа зогсох шаардлага тавьсны эцэст 38 настай Жэссика Бэрнэсс Кроппыг зогсоожээ.
Офицер бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад түүний бичиг баримтынх нь хугацаа дууссан байсан бөгөөд даатгал байхгүй, зээлж унаж буй тус машины бүртгэл хаана байдгийг мэдэхгүй гэдгээ хэлжээ.
Хэд хэдэн шалгалт хийсний үндсэн дээр түүнийг дөрвөн удаа цагдаад дуудагдах, нэг удаа торгуулах тушаал гарсан боловч алийг нь ч биелүүлээгүй байгааг тогтоосон байна. Офицер Лүүни түүнийг баривчлах хэрэгтэйг хэлээд машинаас гарахыг тушаахдаа үсэнд нь хачин зүйл байгааг анзаарчээ.
Өөр ямар нэг хууль бус зүйл тээвэрлэж байгаа эсэхийг асуухад Кропп бүх үнэнээ хэлж, машиныг нь журамлахгүй байхыг гуйсанд офицер Лүүни Кроппыг ядаж үнэнээ хэлснийх нь төлөө зөвшөөрсөн байна.
Кропп машинаасаа хэд хэдэн хориотой эд зүйлс гаргаж өгсөн төдийгүй цүнхнээс нь хэд хэдэн уут метафин, ТНС шингэн бүхий электрон тамхи, меттэй шингэн, парапэрналиа гэх мэт мансууруулах бодисууд гарч иржээ. Кропподоо Марион бүсийн шоронд хоригдож байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: WWW.DAILYMOTION.COM
Холбоотой мэдээ