Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа | News.MN

Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

УИХ-ын намрын чуулган энэ сарын 2-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нээлтээ хийж олон чухал асуудлын талаар хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

Харин УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хүлээж авлаа.

Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 3-нд Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч  Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар шүүх хурал дахин хойшилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж эхэлсэн билээ.

Тус заалтад “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨВ

Монголын үндэсний олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-нд болж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, холбооны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болов.

ТЕГ “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН АЖИЛТНЫГ БАРИВЧЛАВ

Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас нэг ажилтны хамтаар энэ сарын 4-нд Тагнуулын ерөнхий газраас баривчилжээ.

Ямар хэрэгт холбогдуулж, баривчилсан нь тодорхойгүй байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл суллах уу гэдгийг ирэх даваа гаригт шүүх хуралдаанаар шийдвэрлэх аж.

Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийхдээ онцолж байв. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.

БААВГАЙН ЭСРЭГ БУУ АШИГЛАЖ БОЛНО

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-нд баавгай айлын гэрт орж, аав хүү хоёр луу дайрч, амь насыг нь хөнөөсөн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.  Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ.

Талийгаач О нь хувиараа алт олборлодог нэгэн байсан бөгөөд хүүгийнхээ хамт Могойт гэх газар амьдарч байх үеэр баавгайд бариулсан гэх мэдээлэл байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ичих соёл 2019-10-06 139.5.217.181

olon gazar zailashgvi byy dyyranaa.baavgai dyysna. onsgoi baidal hyyli gargadag bolloo.hyral hiij chadahgvi bol …

Avatar

Харин тийн 2019-10-06 202.21.98.238

Одоо тэртэй тэргүй устаад дуусах шахсан энэ муу хэдэн байвгайнуудаа далимд нь хядаад дуусгах юм байна л даа. ГАНЦ НИНЖАГААС БОЛЖ.

Avatar

БАЙГАЛЬ, ЭКОСИСТЕМИЙН ЗӨВ 2019-10-06 103.9.90.3

Тэр чинь зүгээр мөрөөрөө явж байсан хүмүүс биш хувиараа алт олборлож байсан гэж байна. Их байгаль орчин сүйтгэж ан амьтаныг нь алж хядаж, уул ус, ургамал амьтанаар нь оролдхоор ийм юм болж байгаашд. Зүгээр сумандаа гэртэй байж байхад нь дайрсан гэж бичээгүй л байгаа биз дээ. Өөрсдөө л очиж газар нутгийг нь онгичсон байна. Шунал яавал яана гэдэг билээ?

Avatar

Зочин 2019-10-06 202.21.108.207

Hutsaa amidralaa tejeeh gej ywaa biz ymar saindaal 8 nastai huu ywahweedee paartai baishind gedesee ileed baij baigaa cham shig ymnuud ingej bichndee hunii amidrald yuch tohioldoj bolno amidral ni hetsuu boloodl 8 nastai huuteigee heden tugrug olchih sanaatai ywj baisan ym biluu hunii amidraliig medehgui baij b** muul chamd ch iim zuil tohioldoj bolno

Avatar

ЧИ ЯАААГ НИНЖА БАЙНА ТЭЙ... 2019-10-06 202.21.98.238

ХАМААГҮЙ УХАЖ ТӨНХӨЖ БАЙЖ ХОЁР ДАХЬ НЬ БОЛОВ ДОО. НИНЖА ГУА.

Avatar

Зочин 2019-10-06 202.21.108.186

Сая туслах замаас нэгдүгээр эгнээнд ороод битүү түгжээтэй 2 р эгнээ рүү орж чадахгүй дохиогоо өгсөөр нэг нөхөрийн урдуур зүтгээд орсон чинь цагдаагийн ажилтан бололтой нөхөр байж таарчээ. Тэгсэн араас дугаарын зураг авч байгаа харагдсан. Зам тавьж өгөх хамгийн магадлалтай хууль дүрмээ мэддэг хүн байлтай. Одоо нөгөө торгуулийн апп д нь матуулсан байх. Элдэв хориг нтр яахав хөрсөн дээр буух хууль дүрэм журам ул суурьтай баталж баймаар юм.

Avatar

баавгайд хорхойсогч 2019-10-06 103.229.120.108

Хөөрхий олон жил сум гаргаагүй муу буунаас сум гаргая байз!.Надад тэр баавгай таараасаа духын цоо буудаад өгье байз.Муу эр дайнд хөөрөв гэгч болох бий дээ.

Avatar

Зочин 2019-10-06 84.131.118.237

б** хэрэглэнэ гэдэг нь эрсдэлийг улам дэвэргэнэ. Хэн, хэдийд баавгай таарна гээд б** авч явах юм бэ? Зөвхөн цагдаагийнхан, хулгайн анчид л энэ дуулианаар баавгай агнах зам нээгдэж байгаа хэрэг.

Avatar

Зочин 2019-10-06 103.229.123.235

аймгийн Онцгой комисс хаана б** хэрэглэхийг мэддэг болсон юмуу. Юу бичээд байгаа юм бэ

Avatar

Хүннү 2019-10-06 202.179.26.104

Зайлшгүй тохиодолд б** хэргэлхээс өөр арга байхгүй. Иргэдийхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах ийм шийдвэр гаргасан нь зөв. Тэгээд ч тэр баавгайнууд манайх "биш" гадны зайгуулууд орсод бол хог нэгээрээ байдаг сибирийн хар баавгай. Харин эд эрхтэнг нь зарах зорилгоор алсан бол шууд л 19,5 саяын нөхөн төлбөр төлөөд өөрөө хамгийн багадаа 3 жил "нарсанд" амьдрана гэдгээ сан.

Avatar

kmtr 2019-10-06 107.77.165.11

y

Avatar

oconoz 2019-10-06 107.77.165.11

jujn

Avatar

Зочин 2019-10-06 107.77.165.11

jujn

Avatar

bzetcpu 2019-10-06 107.77.165.11

∆\/ \/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж