АНУ-ын Флорида мужид энэ сарын 1-нд Ричард Денис гэх 61 настай эр төрсөн өдөрт нь гэнэтийн бэлэг барих гэж ирсэн хүргэнээ буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр цочсоноосоо болж, хүргэнээ буудан хөнөөжээ. Денисийн хүргэн Кристофер Берган 37 настай, Норвегт амьдардаг байсан аж.
Пүрэв гаригт (2019.10.03) Флорида мужийн Цагдаагийн газрын төлөөлөгч Боб Жонсон дээрх хэргийг золгүй осол байсан гэж үзэн хэрэг үүсэхгүй болохыг мэдээлжээ.
Хэрэг болохын өмнөх өдрийн орой Денисийг хамаатан нь түүнийг гэрийнх нь үүдэн дээр цочоосноор тэд хоорондоо муудалцсан байсан аж. Харин аравдугаар сарын 1-нд 23:30 цагт Берган Норвегоос ирж Денисийн төрсөн өдөрт гэнэтийн бэлэг барихаар шийдэн, гэрийнх нь арын хаалгыг тогшин, гарч ирэх үед нь бутан дундаас үсэрч гарч ирэх үед цочсондоо буу алдаж, хүргэнээ хөнөөсөн юм байна.
Эх сурвалж: www.time.com
Б.АМАРБАЯСГАЛАН
Холбоотой мэдээ