Ирэх онд зарлагдах УИХ-ын сонгуульд МАХН "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр санал болгон орох нь ээ. Уг хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр (2019.10.05) МАХН-ын төв байрны гадаах талбайд хийлээ.
МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ "Би барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ ажлыг явуулж байсан. Төр бүх нийтийг орон сууцжуулах боломжтой. Гэтэл төр ажлаа хийхгүй байна. МАХН энэ ажлыг олон жил судалж хэрэгжих боломжтой гэж үзсэн учраас энэхүү хөтөлбөрийн нээлтийг хийж байна" гэж байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ