“Нүүдэлчдийн ахуй эко соёл мөн” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчдийн ахуй эко соёл мөн” аян эхэллээ

“Нүүдэлчдийн ахуй эко соёл мөн” аян эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас монголчуудын байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Соёл- Экологи” төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах,  байгаль орчны аливаа эрсдлийн эсрэг дуу хоолойгоо хүргэх санаачилгаар “Нүүдэлчдийн ахуй бол эко соёл мөн” аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Бүтэн нэг сарын турш (2019.10.01 – 10.31) үргэлжлэх аяны үеэр монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалыг судлах эрдэм шинжилгээний хурал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Аргал түүх” тэмцээн, хог хаягдлыг дахин боловсруулж урлагийн бүтээл хийх “Байгальд ээлтэй бүтээлч соёл” уралдаан зэрэг ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Ц.ДЭЛГЭРМАА 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж