Хөнгөн атлетикийн ДАШТ-н 8 дахь өдрийн тойм | News.MN

Хөнгөн атлетикийн ДАШТ-н 8 дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-н 8 дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-н 8 дахь өдрийн тойм

Эмэгтэй 400 метрийн халхалттай гүйлт: Риогийн олимпийн наадамд түрүүлсэн ч 2017 оны дэлхийн аваргад мөнгөн медаль хүртээд байсан Америк бүсгүй Д.Мухаммад Дохагаас алтан медаль хүртэж олимп, дэлхийн хос алтан медальтан боллоо. Урьдчилсан шат болон хагас шигшээд нутгийн тамирчин С.МкЛаглин хурдан байсан ч шигшээ уралдаанд Д.Мухаммад шилдэг нь байж дэлхийн аваргаас анхны алт, нийт 3 дахь медалиа зүүв.

Медалийн эзэд:

  • Алт: Д.Мухаммад (АНУ) – 52.16 сек
  • Мөнгө: С.МкЛаглин (АНУ) – 52.23 сек
  • Хүрэл: Р.Клайтон (Ямайка) – 53.74 сек

Эмэгтэй зээрэнцэг шидэлт: Хичээнгүйлэн зүтгэхэд амжилт олдог гэдгийг Куба тамирчин Я.Перез харууллаа. Тэрээр 2 олимп, 3 дэлхийн аваргад оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан Я.Перез 28 насандаа дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн нь алтан медаль байлаа. Тэрээр олимп, дэлхийн шилдгүүд болох нутгийн тамирчин Д.Кабаллеро болон Хорватын С.Перкович нарыг ардаа орхиж алтан медаль хүртсэн нь илүү амттай байсан болов уу?

Медалийн эзэд:

  • Алт: Я.Перез (Куба) – 69.17 метр
  • Мөнгө: Д.Кабаллеро (Куба) – 68.44 метр
  • Хүрэл: С.Перкович (Хорват) – 66.72 метр

Эрэгтэй өндрийн харайлт: Өндрийн харайлтын төрөлд нутгийн тамирчин Мутаз Эсса Баршим дэлхийн хошой аварга боллоо. Катар залууд олимпийн алтан медаль байхгүй ч дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнд өнгөлсөөр. Энэ удаагийн ДАШТ-д тамирчдын амжилт өндөр байсангүй. Дэлхийн рекорд 2.40 метрээс дээш байдаг бол Катар залуу Мутаз Эсса Баршим 2.37 метрийн дээгүүр харайж аваргын болзол хангасан. Харин мөнгө, хүрэл медалийг ANA-н туган дор оролцож буй Орос тамирчид хүртсэн байна.

Медалийн эзэд:

  • Алт: Мутаз Эсса Баршим (Катар) – 2.37 метр
  • Мөнгө: Михайл Акименко (Орос) – 2.35 метр
  • Хүрэл: Илия Иванюк (Орос) – 2.35 метр

Эрэгтэй 3000 метрийн саадтай гүйлт: Олимп, дэлхийн аварга Кени залуу Консеслус Кипруто энэ төрөлдөө босоо гэдгээ батлан харулж 2016 оноос хойш олимп, дэлхийн дэвжээнд урдаа улаан хөлтийг гишгүүлсэнгүй. Түүний араас Африкийн Этиоп болон Марокко тамирчид орсон.

Медалийн эзэд:

  • Алт: К.Кипруто (Кени) – 8 мин 01.35 мек
  • Мөнгө: Л.Гирма (Этиоп) – 8 мин 01.36 сек
  • Хүрэл: С.Эль-Баккали (Марокко) – 8 мин 03.76 сек

Эрэгтэй 20 км-н спорт алхаа: спортын хүндхэн төрлүүдийн нэг болох спорт алхааны төрөлд анх удаагаа Ази тамирчин түрүүлж аваргын алтан медалийг хүртлээ. Харин сүүлийн үед энэ төрөлд хүчтэй өрсөлдөгчид болоод байсан Хятадын Ван Жен, Цай Зелин нарын залгамж халаанууд нь энэ удаагийн дэлхийн аврагаас медальгүй үлдлээ.

Медалийн эзэд:

  • Алт: Тошиказу Яманиши (Япон) – 1 цаг 26 мин 34 сек
  • Мөнгө: Василий Мизинов (Орос) – 1 цаг 26 мин 49 сек
  • Хүрэл: Персеус Карстром (Швед) – 1 цаг 27 мин 00 сек

Эрэгтэй 400 метрийн гүйлт: Багамын арлуудын гүйгч залууу Стивен Гардинер Өмнөд Африкийн Уэйд Ван Никеркийн эзгүйд дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. Багам залуу С.Гардинер 2017 оны Лондонд болсон ДАШТ-д Өмнөд Африк залуу алтан медаль хүртсэн бол С.Гардинер мөнгөн медалийг хүртэж байсан.

Медалийн эзэд:

  • Алт: С.Гардинер (Багамын арлууд) – 43.48 сек
  • Мөнгө: А.Замбрано (Колумби) – 44.15 сек
  • Хүрэл: Ф.Керлей (АНУ) – 44.17 сек
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж