Үндсэн чиглэл: 350 эко автобус, 100 троллейбус зээлээр авна | News.MN

Үндсэн чиглэл: 350 эко автобус, 100 троллейбус зээлээр авна

Үндсэн чиглэл: 350 эко автобус, 100 троллейбус зээлээр авна

Үндсэн чиглэл: 350 эко автобус, 100 троллейбус зээлээр авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.10.04/ Ниийслэлийн нийгэм, эдийг засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлэхээр НИТХ-ын дарга  Р.Дагвад өргөн барьсан юм.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг хангах, мөн дэлхийн хотуудын хөгжлийг хэмждэг “Амьдралын чанарын индекс”-д багтдаг эрүүл мэндийн үйлчилгээний индекс, аюулгүй байдлын индекс, замын хөдөлгөөний индекс, агаарын чанарын индекс зэргийг сайжруулах тал дээр голчлон анхаарч нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд 485 арга хэмжээг 1.4 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна.

Үүнд:

– Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлыг цогц байдлаар төлөвлөж парк шинэчлэлийн ажлын хүрээнд нийслэлийн төсөв, дотоодын зээлийн санхүүжилтээр 350 эко автобус, 100 троллейбус, нийтийн тээврийн шинэ төрлийг нэмэгдүүлэх ажлыг гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэвтээ тэнхлэг буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр Скайрэйл системийг нэвтрүүлэх төсөл, босоо тэнхлэг буюу Нисэхээс 7 буудал хүртэл Тусгай замын автобус төсөл, алслагдсан захын дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх үүднээс Агаарын дүүжин замын төслүүдийг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх үүднээс хөдөлгөөнт эргүүл, замын цагдаагийн автопаркыг нийт 70 автомашинаар, эмнэлгийн тусламж үйлчилгээг 50 автомашинаар шинэчлэхээр үндсэн чиглэлд тусгасан. Мөн нийслэл хотод ашиглагдаж буй телекамеруудын ашиглалт, үйлчилгээг нэмэгдүүлэх, гэмт хэргийн хяналтын цогц системийн ашиглалтыг сайжруулах ажлыг 15.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн.

– Хотын тохижилт, цаашид хийгдэх ажлын чанарыг сайжруулах үүднээс хотын стандарт, дэд бүтцийн норм нормативыг судлан, олон улсын жишигт нийцсэн 22 бүлэг стандартыг 1.5 тэрбум төгрөгөөр боловсруулахаар болсон. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах үүднээс 42 км явган болон дугуйн замын тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран ахуйн болон барилгын буюу хатуу хог хаягдлын 4 төсөл, арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр тогтсон.

Нийслэлийн үндсэн чиглэлд туссан эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим хөрөнгийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхэд анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаанд баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг даган гарах журмыг батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ 2019-10-05 103.50.207.150

Чиглэл:63-ийг наадам центрээр эргүүлснээс хойш маш их түгжирч байна Home плазагаар эргүүлэн явуулж өгөөч

Avatar

ff 2019-10-05 122.201.22.85

ashguu dee. avtuus gej tsag huleelgedeg. hun ihtei. pig duuren. bohir umhiii. ard tumen bidniig tuildyylj bn. amidral yadyy tsalin baga. tgd ugluu oroi avtus nil heruul nerev. yadaj olon yavdag hun tsuute tseverhen bvl nas boginsohgu nerev baga bhsan. burhan mine. ue ueiin hotiin darga nar ene talaar yuu ch hiideggui. uursduu ugluu oroi Niseh bumbugur-4-r delguurt neg syygad nudeere biere uzeesei.

Avatar

mgl 2019-10-05 202.9.43.92

zuv dotooddoo uildverlesen avtobus, troleybus avah heregtei.

Avatar

Зочин 2019-10-05 142.93.59.129

saihan made bn

Avatar

Иргэн 2019-10-05 43.242.243.105

Ямар сайхан мэдээ вэ энэ хотод явж байгаа хар утаа хаядаг автобус арай л дэндэж байна.

Avatar

Зочин 2019-10-05 203.169.49.107

Хугацаа нь дууссан автобус дахиж гарахгүй байх гэж найдая даа.

Avatar

Зочин 2019-10-05 202.126.88.189

Зөв шүү ер нь зоригтой ажил хэрэгч ажиллах хэрэгтэй.

Avatar

Бүтэхгүй 2019-10-05 66.181.177.187

Монголчуудыг хувийн машинаас нь татгалзуулах, дургүйцүүлэх ажил зохиохгүй бол хэзээ ч бүтэхгүй. Машин барихаас дургүйцтэл нь дарамталж байж наад автобус тролейбусаа явуул аа

Avatar

Зочин 2019-10-05 103.212.116.217

Хайран мөнгө , машин УБ-т цөөдлөө гэж үү?

Avatar

Зочин 2019-10-05 66.181.161.13

салааркнаас салж байна болж байна сайн өрөнд хийгээгүй байгаасай

Avatar

ГАНБОЛД 2019-10-05 202.131.225.197

Эко автобус болон тралейбусыг бид өөрсдөө үйлдвэрлэдэг болсон тул, маш оновчтой бодлого гэж харж байна. БАЯР ХҮРГЭЕ

Avatar

1-р ангийн сурагч 2019-10-05 103.229.121.137

Та нарын тавьсан өрийг бид яаж ирээдүйд төлнөө .

Avatar

Зочин 2019-10-05 66.181.181.208

манайхан өөрсдөө автобус угсраад байдаг шдээ тэрийгээ аваач яагаад заавал гадаадаас авах гээд байдгийн яасан цавчиж ханадаггүй юм, яасан цусалж дуусдаггүй юм хомхой өлөн гахайнууд болдог бол бүгдийг нь оков ирмэгт зогсоож байгаад буудчихмаар улсын алчуурчид

Avatar

Иргэн 2019-10-05 66.181.177.205

Дотоодод үйлдвэрлэсэн автобус 200 мянган доллар, гадаадаас авбал 150 мянга. Тэгээд дотоод нь чанар муу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж