Хотын захирагч Налайхын замын ажлыг шалгав | News.MN

Хотын захирагч Налайхын замын ажлыг шалгав

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Хотын захирагч Налайхын замын ажлыг шалгав

Хотын захирагч Налайхын замын ажлыг шалгав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.10.04)Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Уг авто замыг  хоёр урсгалтай  дөрвөн эгнээ өргөнтэй, явган хүний болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 80 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан.

Одоогийн байдлаар замын хучилтын ажил  60 хувьтай хийгдэж байна. Мөн Хөлийн голын төмөрбетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын  чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.

Авто замын барилгын ажлыг хоёр ээлжээр 24 цагаар зохион байгуулж, тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Хотын Захирагч С.Амарсайхан шаардлагатай болон нэн түрүүнд шийдвэрлэгдэх асуудал байгаа талаар лавлахад гүйцэтгэгч компаниудын зүгээс зам засварын ажил хэвийн явагдаж байгаа гэлээ.

Налайхын замын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан нээхээр төлөвлөж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-05 198.16.66.156

замын чанарт анхаарах хэрэгтэй. Зарим газарт нь одоо шороон далан хийж байна. Нягтарч амжих уу? Хугацаандаа орж чадах уу?

Avatar

боги 2019-10-05 202.21.108.230

хитад хитадын мөнгөөр барьж бгаа учраас л ажил хэвийн хугцаандаа яву бгаа бх. Монголчууд хулгайч учраас ажил даалгах хргүйээ

Avatar

Зочин 2019-10-05 66.181.161.66

Хятад кампан манай дарга нарыг тоохуу ?

Avatar

Зочин 2019-10-05 62.216.208.123

Тоглодог болгоно

Avatar

Зочин 2019-10-05 202.179.27.235

дахин ийм чухал бүтээн байгуулалтыг ямарч ажлын эрч байхгүй хойрог заваан новшнуудаар бүү хийлгэ. энэтхэг вьетнам ер нь өөр хэнч хэдэн хувь илүү ёс журамтай гүйцэтгээд өгнө. наад зах нь манайхан өөрсдөө дангаараа хийсэн бол аль эрт дууссан байгаа ш дээ.

Avatar

Зочин 2019-10-05 112.72.9.150

Сайн ажиллаж бна шуу, амжилт хусье. Налайхын оршуулгын газрыг Тэрэлжийн замаас зайлуулж егвел унэхээр сайн бнаа.

Avatar

Зочин 2019-10-05 202.9.42.6

ХОТЫН ДАРГАД БАЯРЛАЖ ТАЛАРХАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЬЕ. АЖЛЫН АМЖИЛТ. САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2019-10-05 202.9.42.6

ДУНД ГОЛЫН АРЫН ЗАМ БУЮУ ХАРААГҮЙЧҮҮДИЙН ТӨВИЙН ТЭР ХЭВИЙН ЗАМ МАШ ИХ ЭВДРЭЛТЭЙ БАЙНА. ЗУЗААХАН ШИНЭ ЗАМ ТАВИМААР БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-05 202.9.42.6

ДУНД ГОЛЫН АРЫН ЗАМ УРАН ГАН, ХАРААГҮЙЧҮҮДИЙН ТӨВИЙН ЗАМ АЙМААР БОЛСОН.

Avatar

Зочин 2019-10-05 202.179.26.107

МИНИЙ БОДЛООР ЗАМ НИЛЭЭН ӨРГӨН ТАВИГДАЖ БАЙХ ШИГ БАЙСАН. НЭГ ТАЛЫН 2 ЭГНЭЭ ЗАМ ДЭЭР БАРАГ 3 МАШИН БАГТАХААР ӨРГӨН БАЙСАН. ДАХИАД ЖООХОН 1 МЕТР Л НЭМЧҮҮЛ БАРАГ 6 УРСГАЛ ЗАМ ЮМ БИШҮҮ. ДАРАА НЬ ТЭГЖ ӨРГӨСГӨНӨ ГЭЖ ТООЦСОН ЮМ БАЙГАА БИЗ. ОДОО ТЭГЭЭД БАЙН БАЙН ШАЛГААД ЯАХАВ ДЭЭ НЭГЭНТ ОРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОНООС ХОЙШ. ТЭРНИЙ ОРОНД НЭМЖ ДАВХАРЛАЖ ХУЧИХААРГҮЙ ДУУССАН ХЭСГҮҮДЭЭСЭЭ ЗААВАЛ 10 САРЫН 30 ГЭЛТГҮЙ ТҮРҮҮЧЭЭС НЬ ХЭСЭГ ХЭСГЭЭР НЭЭМЭЭР Л БАЙНА. ЭСВЭЛ БҮР ДУУССАН ХОЙНО НӨГӨӨ АЛХДАГ ШИГЭЭ АЛХАХ ЮМ УУ.

Avatar

mgl 2019-10-05 202.9.43.92

Amarsaikhan sain bna. Ingej l ajillah heregtei. Muusain avilgachid ajil hiiheesee iluu gudrahaa boddog. Ene zaluu sain bna.

Avatar

Zochin 2019-10-05 66.181.181.120

Neg ih hyn zagnaj tomorson hyn l baihiin bolimoor yum .Ajil hiij baigaa hymuus chamtai chamgyi hiidgee hiine buun reklam .

Avatar

Erdene 2019-10-05 66.181.181.120

yaraad yahav dee mahs ih hurungu zarj baigsa yum chine chanartai hiih shaardlagatai zah8rgaadaltaar ajil yavuulj bolohgyi

Avatar

bataa 2019-10-05 202.126.89.211

хотын доторх зам,ыг засаачээ, бас шороо ихтэй газар их байгаа. энэ талаар анхаармаар байх юм. хотын удирдлага маш муу болсон байнаа. батүүл хотыг жинхэнэ ёсоор удирдаж байжээ.

Avatar

Зочин 2019-10-05 202.126.88.44

2020 онд наадах чинь Налайх дүүрэгт УИХ суух гэж их алцагнаж бнаа 46 сая $-оор бөглөрдөг гүүр бариад л.

Avatar

иргэн 2019-10-05 202.179.27.235

хотын дарга нар налайхын замыг дахин2 шалгаж байхгүй бол х***а нар алзагнаад олигтой урагшлуулахгүй байгаа байлгүй.
батүүлийн үёд замын бүтээн байгуулалтын удирдлагыг алцагнасан х***а нарт олгочихсон гэж хардаж байна. хэн юу яагаад байна гэдгийг сайн шалгаж өөрсдөө эрх мэдлээ гартаа бүрэн авмаар байна шүү.

Avatar

Bold o 2019-10-05 223.62.219.51

Hurelsuh.ene Anaraa nar reklamnii pauzuud yum aa

Avatar

Зочин 2019-10-05 212.95.5.166

Ene hun hot in reklamand Togloj baigaa yumuu

Avatar

Зочин 2019-10-05 212.95.5.166

Reklamnaya Pauza Huurhun model ban

Avatar

Зочин 2019-10-05 103.26.193.117

ДАНДАА *л УЛААН ЗАНГИА ЗҮҮДЭГ НААЦАН .

Avatar

иргэн 2019-10-05 202.179.27.235

бас ямар зангиа зүүхээ чамаар цагдуулах уу ёстой мөрөөдцийн

Avatar

bat 2019-10-05 192.82.65.182

ene neg deluursen hulgaich humuusiin hiij bui ajil deer ochood l zurgaa avahuulj reklamdaad yavah yum.pop novesh.

Avatar

Хөөрхий 2019-10-05 49.0.130.37

зүгээр нүдээр харах биш дараа нь мэргэжлийн хяналтаа сайн тавьж хүлээж авахаа бодолдоо.

Avatar

Бат 2019-10-05 103.26.193.157

Энэ ганцаараа л ажиллаад байх юм бусад нь аз жаргалтай Уб чууд жаргаад л

Avatar

ИРГЭН 2019-10-05 202.126.89.164

ХОЙД ТАЛЫН УУЛЫГ ХАЙР НАЙРГҮЙ УХАЖ ЗАМЫН ТАВИХДАА АШИГЛАСАН ТЭРИЙГ ЯАЖ НӨХӨН СЭРГЭЭХ ВЭ

Avatar

Зочин 2019-10-05 202.126.88.51

Tegj reklamdaad hereggvi ee, ter bol sots veiin huuramch setgelgee.

Avatar

zochin 2019-10-05 150.129.143.69

chi yasan uuntugch durak we , naad khun chini bas ajlaa khiij yawna , gaykhuulaad baykh yum baykhguy , tamyn togoondoo chanagdsan durak we , uur ajil deerees ochson bayj bolno , shuumjilj baywal kayf awch baydag durak we

Avatar

ЗОЧИН 2019-10-05 202.21.120.42

ДАРГЫН ГУТАЛ ЦАМЦ, ЗАНГИА ДЭНДҮҮ ГОЁДОЖ БНА УУ, ХӨДӨЛМӨР ХИЙЖ ХӨЛСӨӨ УРСГАЖ БАЙГАА ХҮНИЙГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ, ХӨӨРХИЙ АЖИЛЧИДАД ГАЙХУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ АЖЛЫН ХУВЦАС ӨМС Л ДӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж