Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ | News.MN

Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхгүй байх шийдвэр гарсны дараа Хонконгод шөнө дунд “төлөвлөөгүй” жагсаал болж, олон мянган хүн оролцжээ. Кэрри Лам Засгийн газрын эсрэг үймээн самууныг няцаах зорилгоор колончлолын үеийн Онцгой байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн байна.

Аравдугаар сарын 1-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийлэл газар авч, цагдаагийн ажилтан жагсагчийг буудсаны дараа дээрх хориг хэрэгжиж эхэлжээ.

Өнгөрсөн Баасан гаригт гарсан мэдээллээр, 14 настай хүү хөлөндөө буудуулсан байна. Түүнийг Туен Мун гэдэг бөгөөд эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа аж. “South China Morning Post” сонинд бензинтэй бөмбөг бүхий үй олон жагсагч дайрсны улмаас цагдаагийн офицер "амь насанд ноцтой аюул заналхийлж байсан тул нэг буудсан" гэж мэдээлжээ.

Баасан гаригт юу болов? Энэхүү хоригийг зарласны дараа эсэргүүцлийн жагсаал даруй зогсчээ. Гэвч олон хүн “төлөвлөөгүй” жагсаалд нэгдэхийн тулд ажлаа эрт амжуулсан байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчдын уур хилэнг бадраасан нь тэднийг замуудыг хааж, Хятадын далбааг буулгаж, станцуудыг сүйтгэхэд хүргэжээ.

Тус мужийн Масс Транзит төмөр зам (MTR) бүх галт тэрэгний үйлчилгээгээ зогсоож буйгаа зарласан байна. Станцууд дээр гал гарч, галт тэрэг шатсан гэж мэдээлжээ.

Нүүрэндээ баг зүүсэн жагсагчид бусдадаа Засгийн газрыг эсэргүүцэж, улмаар нүүрэндээ баг зүүхийг уриалж байсан аж.

Хатагтай Лам долоо хоног бүр болж буй жагсаал цуглааны улмаас хүчирхийлэл гаарч, "хотыг сүйтгэж" байгаа тул колоничлолын үеийн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдээд, нөхцөл байдал "улам дордохыг зөвшөөрөхгүй" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hcjhvkhg 2019-10-05 202.9.42.52

Xyjaag muulj baixaar chi yadaxdaa cavxaa xiij cur

Avatar

Зочин 2019-10-05 107.77.173.4

Эрх чөлөө гэдэг зүгээр нэг идэх хоол өмсөх хувцас,ахиу цалин мөнгө биш л дээ….энийг манай улаан оросын манкуртууд хэзээ ч ойлгохгүй.

Avatar

Зочин 2019-10-05 202.126.89.26

2008 онд манайд 4 хүнийг нохой шиг буудаж алж билээ.

Avatar

Зочин 2019-10-05 174.192.18.59

Nuurendee bag zuugeed maapaabtai bn daa. Juhaa nar bishee gadnaas l turhirch bgaa. Bas neg ukrain

Avatar

Зочин 2019-10-05 64.119.19.161

Маш буруу,худлаа нийтлэл орчуулж нийтлэхээ болиорой NEWS.MN

Avatar

Зочин 2019-10-05 112.72.12.5

ХОНКОНГИЙН ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИНЭ

Avatar

Bold o 2019-10-05 223.33.164.45

Erliizuuded heregtei bhaa togtvortoi komunn hyatadv

Avatar

Зочин 2019-10-05 59.153.115.201

Xypлийз хуушуур.

Avatar

Зочин 2019-10-05 59.153.115.201

Xypлийз хуушуур

Avatar

Зочин 2019-10-05 64.119.24.62

Хятад тогтвортой байх нь хөршүүдэд нь хэрэгтэй.

Avatar

Э.Бат-Vvл 2019-10-05 59.153.115.201

Нуурэндээ баг зуусэн лaлpyyдыг ечиггуй буудан устгах хэрэгтэй

Avatar

монголчууд 2019-10-05 64.119.16.19

Хонконгийн тэмцэгчдийг дмжиж байна

Avatar

Зочин 2019-10-05 59.153.115.201

Энд нэг гамин xyжaa монголчуудыг турхираад л, айн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж