Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Хонконгод 14 настай хүү хөлөндөө буудуулжээ

Жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхгүй байх шийдвэр гарсны дараа Хонконгод шөнө дунд “төлөвлөөгүй” жагсаал болж, олон мянган хүн оролцжээ. Кэрри Лам Засгийн газрын эсрэг үймээн самууныг няцаах зорилгоор колончлолын үеийн Онцгой байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн байна.

Аравдугаар сарын 1-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийлэл газар авч, цагдаагийн ажилтан жагсагчийг буудсаны дараа дээрх хориг хэрэгжиж эхэлжээ.

Өнгөрсөн Баасан гаригт гарсан мэдээллээр, 14 настай хүү хөлөндөө буудуулсан байна. Түүнийг Туен Мун гэдэг бөгөөд эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа аж. “South China Morning Post” сонинд бензинтэй бөмбөг бүхий үй олон жагсагч дайрсны улмаас цагдаагийн офицер "амь насанд ноцтой аюул заналхийлж байсан тул нэг буудсан" гэж мэдээлжээ.

Баасан гаригт юу болов? Энэхүү хоригийг зарласны дараа эсэргүүцлийн жагсаал даруй зогсчээ. Гэвч олон хүн “төлөвлөөгүй” жагсаалд нэгдэхийн тулд ажлаа эрт амжуулсан байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчдын уур хилэнг бадраасан нь тэднийг замуудыг хааж, Хятадын далбааг буулгаж, станцуудыг сүйтгэхэд хүргэжээ.

Тус мужийн Масс Транзит төмөр зам (MTR) бүх галт тэрэгний үйлчилгээгээ зогсоож буйгаа зарласан байна. Станцууд дээр гал гарч, галт тэрэг шатсан гэж мэдээлжээ.

Нүүрэндээ баг зүүсэн жагсагчид бусдадаа Засгийн газрыг эсэргүүцэж, улмаар нүүрэндээ баг зүүхийг уриалж байсан аж.

Хатагтай Лам долоо хоног бүр болж буй жагсаал цуглааны улмаас хүчирхийлэл гаарч, "хотыг сүйтгэж" байгаа тул колоничлолын үеийн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдээд, нөхцөл байдал "улам дордохыг зөвшөөрөхгүй" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж