БНСУ-д өнөөдөр /2019.10.04/ эхэлж буй Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээнд Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гран прид өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр бэртлийн улмаас дөрвөн сараас хойш талбайд гараагүй юм.
Г.Цэнгүүнбаяр нь насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, Азийн элсний наадам, Азийн танхимын болон тулааны спортын наадмын мөнгө, хүрэл медалийн эзэн гэдгийг сагсан бөмбөгийн хорхойтнууд андахгүй болов уу. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдөх аж. Тэд хэсэгтээ АНУ-ын “Харлем”, БНСУ-ын “Иже” багтай учраа таарсан юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ