Нийтийн бие засах газрууд үнэ төлбөргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Нийтийн бие засах газрууд үнэ төлбөргүй боллоо

Нийтийн бие засах газрууд үнэ төлбөргүй боллоо

Зах, худалдааны төвүүд нийтийн бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлэх ёстой.  Гэвч бодит амьдрал дээр энэ дүрэм хэрэгждэггүй. Тэгвэл аравдугаар сарын 1-ны өдрөөс  "Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвийн бие засах газар үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж эхэлжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 8.1.5-д “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж