“Дорноговийн соёлын өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 12-нд 1000 гаруй хүүхдийн бүжгийн үзүүлбэрээр Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэ өдөр аймгийн урчуудын уран зураг, ном, бүтээлийн үзэсгэлэн “Blue mon” галлерейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 60 орчим уран зураг баримал гэрэл зургаас гадна нутгийн зохиолч яруу найрагчдын 300 гаруй бүтээлийг толилуулах аж. Энэхүү үйл ажиллагаа нь догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийг сурталчлах, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ