Томуугийн вакциныг хийж эхэлжээ | News.MN

Томуугийн вакциныг хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Томуугийн вакциныг хийж эхэлжээ

Томуугийн вакциныг хийж эхэлжээ

Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авчээ.  Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Вакциныг бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө хийлгэх шаардлагатай. Зургаан сартайгаас  гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулах аж. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болох аж. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй байна.

Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-05 202.9.44.74

Ymat neg shinj temdeg ilerhuu urwal ogdoguu sorog zuul garahuu magadalgaagaa sain delgerengui bicheech naadahi chini amid zuil

Avatar

Зочин 2019-10-05 139.5.218.100

Томуугийн вакцин хийж эхэллээ гэсэн гарчиг хараад үйлдвэрлэж байна ойлголоо.

Avatar

Зочин 2019-10-05 66.181.160.46

Ахмад настан хаана хийлгэх вэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж