Нийслэлд нийт компьютер тоглоомын 302 газар үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас PC тоглоомын газруудад шалгалт явуулж, 285 зөрчил илрүүлж, нийт 52.75 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Мөн компьютер тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 иргэн, аж ахуй нэгж байгууллагын бүртгэлийн гэрчилгээг цуцлах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Өнгөрсөн жил компьютер тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 296 аж ахуйн нэгжээс 60 нь зөвшөөрөлгүй байсныг илрүүлсэн байна. Үүнээс 33-ынх нь үйл ажиллагааг зогсоож байв.
Компьютер тоглоомын газрууд нь үйл ажиллагааныхаа журмыг баримталдаггүй, цаг хэтрүүлэн ажилладаг, иргэдийн эд зүйлс бичиг баримтыг барьцаалдаг бэлэн мөнгөөр бус картаар үйлчилгээ үзүүлдгээс болж хүүхэд, залууст гэмт хэрэг үйлдэх сэдэл төрөх, хулгай дээрмийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нь болдог аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ