Худалдааны дайн япон автомашины борлуулалтыг унагав

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Худалдааны дайн япон автомашины борлуулалтыг унагав

Худалдааны дайн япон автомашины борлуулалтыг унагав

Өмнөд Солонгостой худалдааны зөрчил үүссэнээс Японы автомашин борлуулалт унажээ. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанийн борлуулалт өнгөрсөн есдүгээр сард 62 хувиар, “Nissan”, “Honda” брэндийн борлуулалт 74 хувиар буурчээ.

Гэтэл Өмнөд Солонгосын автомашин импортын хэмжээ өнгөрсөн есдүгээр сард өссөн үзүүлэлттэй байна. Худалдааны зөрчлөөс болж Өмнөд Солонгосын иргэдийн дунд япон бараанаас татгалзах хөдөлгөөн өрнөх болжээ. Ялангуяа япон автомашин, шар айргийг хэрэглэхээс татгалзах нь нэмэгджээ.

Японы эзлэн түрэмгийллийн үед албадан хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгт өртсөн Өмнөд Солонгосын иргэдэд нөхөн төлбөр олгохтой холбоотой дипломат маргаан нь хоёр орныг худалдааны зөрчилд хөтөлсөн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж