АНУ-ын компьютер үйлдвэрлэгч “HP Inc” компани ажилчдынхаа тоог 16 хувиар цомхотгож, цалингийн хэмнэлт хийхээр төлөвлөжээ. Цомхотголд ойролцоогоор АНУ-д 7000-9000 ажилтан цомхотголд орох эсвэл эрт тэтгэвэртээ гарахад хүрчээ. Харин энэ сарын сүүлээс эхлэн дэлхий даяар 55 мянган ажилтныг халах аж. Компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийснээр 2022 оны сүүл гэхэд жилийн цалингийн хэмжээнээс тэрбум ам.долларыг хэмнэхээр тооцсон байна.
Компанийн захирлын албан тушаалыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс Энрикэ Лорес авах гэж буй.
Эх сурвалж: Reuters