Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын төлвийг танилцуулж байна.

Улаанбаатар хот:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Хангайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Говийн аймгуулын нутгаар:

Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж