Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Хүний биеийн булчин, түүний бүтэц

Хуучирсан мэдээ: 2019.10.06-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Хүний биеийн булчин, түүний бүтэц

Фитнессээр хичээллэгчдийн мэдлэгт: Хүний биеийн булчин, түүний бүтэц

Фитнессээр сонирхон хичээллэгч, өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаардаг шинэ үеийн залуусынхаа мэдлэгт нь нэмэр болох үүднээс шинжлэх ухаан, онол нотолгоон дээр суурилсан зөвөлгөөг бэлтгэн хүргэж байна.


Булчин гэж юу вэ?

Хүний биед ойролцоогоор 700 нэр төрлийн булчин байдаг. Хүний биеийн жингийн 50 хувийг дангаар эзэлдэг маш том тогтолцоо. Булчин нь зөвхөн хүний биеийн гадна талд байдаггүй. Бидний биеийг тэнцвэртэй барьж байдаг араг ясны булчингаас гадна цусны судас, зүрх, хоол боловсруулах эрхтэн систем гээд бүгд булчингийн эдээс тогтоно. Булчингийн үндсэн үүрэг нь тэдгээрийг хөдөлгөх юм.

Хүний биед гөлгөр булчин, холимог булчин, хөндлөн судалт булчин гэсэн үндсэн 3 төрлийн булчин байдаг.

Гөлгөр булчин нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэс, цусны судас зэрэг дотор эрхтнүүдэд байдаг бөгөөд хамгийн хүч муутай булчин гэж хэлж болно. Үндсэн үүрэг нь тухайн эрхтнийг гүрвэлзүүлэн дотор байгаа зүйлсийг цааш явуулах үүрэгтэй юм. Та гөлгөр булчингийнхаа хөдөлгөөнийг удирдаж чадахгүй бөгөөд тархи өөрөө тусгай мэдрэлийн тусламжтай зохицуулдаг гэж ойлгож болно.

Холимог буюу Зүрхний булчин

Холимог булчин зөвхөн зүрхэнд байдаг. Насан туршид агшин зүрхнээс цусыг шахаж бие махбодод тараах үүрэгтэй. Та мөн зүрхний булчингаа өөрөө удирдах боломжгүй. Тодорхой дааврууд болон дохио дамжилтаар зүрх өөрөө өөртөө сэрэл үүсгэн цохилж байдаг

Тэгэхээр таны удирдаж чадах ганц булчин үлдлээ. Энэ бол хөндлөн судалт булчин.

Хөндлөн судалт булчинг ер нь бол араг ясны булчин ч гэж нэрлэдэг. Бидний хийдэг бүх үйлдлүүд араг ясны булчингийн тусламжтай хийгдэнэ. Ихэнх булчингууд ихэвчлэн 2 ясыг дамнан шөрмөс болон төгсөж ясанд бэхлэгдсэн байдаг. Булчин агших үед тухайн холбогдсон яс хөдлөн бид хөдөлгөөн хийдэг. Шөрмөс гэдэг нь коллаген ширхэг бүхий холбогч эд бөгөөд булчин агших үед ясыг татан хөдөлгөдөг. Маш их даралтыг тэсвэрлэх чадвартай хүчирхэг бүтэц.

Одоо булчингийн эдийн тухай ярья.

Булчингийн эд нь агшигч уургууд агуулсан эсүүдээс тогтоно. Эдгээр уургууд нь бүтцээсээ хамааран эсийн агшилтад шаардагдах энергийг ялгаруулдаг. Бүтцийн хувьд цилиндр хэлбэртэй, 10-100мкм голчтой, булчингийн ширхгүүдээс тогтоно. Эдгээр ширхгүүд дотор миофибрилл гэж нэрлэгдэх илүү нарийн ширхгүүд байна. Миофибрилл дотор миозин болон актин гэсэн уургаас тогтсон миофиламентүүд багцлагдан оршино.

Миофиламентүүд 15-8нм голчтой. Ширхэгүүдийн урт нь мөн янз бүр. Нм буюу нанометр гэдэг маань миллиметрийг 1000 хуваасан хэмжээ шүү дээ. Тэгэхээр бид маш жижиг нарийн бүтэцийн тухай ярьж байгаа биз.

Булчингийн ширхгийн голч нь нас хүйс, хооллолт, биеийн ачааллаас шалтгаалан хүн бүрийх өөр байдаг. Булчин томрох процесс нь булчингийн ширхгүүдийн тоо олширч, голч нь томорсонтой холбоотой. Гэхдээ ширхгүүд нь бүдүүрэхэд эсүүд нь олширдоггүй.

Нийт булчингийн ширхгүүд нь зөв байрлалтай багц үүсгэн гадуураа нягт холбогч эдэн гэрээр хучигдан байрладаг. Энэ хучуур эдээс илүү нимгэн ялтаснууд булчингийн ширхгүүдийг багц болгон хуваадаг. Булчингийн эдгээр ширхгүүдийг хялгасан судаснууд ороон байрлаж тэжээлээр хангадаг байна.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж

 


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж