Эзэгтэй бүрийн гарын доор элсэн чихэр хэзээд л байдаг. Харин та элсэн чихрийг хүнсэндээ хэрэглэхээс гадна өөр хэрхэн ашигладаг вэ? Гоо сайхан, спад орон арьсаа энхрийлэх цаг зав тань нэг л болж өгөхгүй байвал гэрийн нөхцөлд элсэн чихэр тэр дундаа бор элсэн чихрээр гуужуулагч бэлдэн арьсаа арчлаарай.
Элсэн чихрийн гуужуулагчийг хэрхэн бэлтгэх вэ?
Маш энгийн орцтой буюу
- 2 амны халбага элсэн чихэр
- 1 амны халбага зөгийн бал
- 2 амны халбага оливийн тос
Арьсаа хэт гуужуулан гэмтээхээс сэргийлэн 5-8 минут тойрог хэлбэрээр нүүрээ массажлахад хангалттай.
Зөгийн бал нь нөхөн сэргээх, арьсыг гэртсэн, чийглэг байдлаа хадгахад тусална.
Уг гуужуулагчийг 7 хоногт 1 эсвэл 2 л удаа хэрэглэхэд хангалттай ба өдөр бүр хэрэглэвэл арьс цочрон эмзэгрэх аюултай.
Холбоотой мэдээ