Ойн ажилтан Иравади Дэлта ширэнгэн ойгоос хулгайн анчдын хавханд баригдаж нэг хөлөө гэмтээсэн гурван сартай тугал олж Аеэяар Сэйн хэмээн нэрлэжээ. Тугалыг Баго дахь зааны хүрээлэнд эмчлүүлсний дараа Мьянмар дахь цорын ганц зааны өнчин тугалын асрамжийн газар хүргүүлснээр тус асрамжийн газар ам бүл нэмж наймуулаа болсон байна.
Өмнө нь торонд орооцолдсон 6 сартай тугалыг Аеэяар Маун хүү олж уг асрамжийн газарт хүргэн, хэсэг хугацааны дараа сүрэгт нь нийлүүлэхээр ойд тавьсан боловч өнгөрсөн жил эргээд иржээ.
Өдгөө Сэйн, Маун хоёр асрамжийн газрынхаа хамгийн отгон нь бөгөөд хамгийн ууган нь 4 настай гэнэ. Сүрэг нь орхисон, эх нь хулгайн анчдад алуулсан гээд тэд бүгд сэтгэл эмтрэм түүхтэй. Тугалууд өглөөдөө ойд зугаалж, ойролцоох голд усанд орчхоод эргэж төвдөө ирдэг ажээ. Мөн нялх тугалуудыг хүүхдийн зориулалттай нэмэлт тэжээлээр хооллодог байна.
Мьянмар ойролцоогоор 1500 толгой зэрлэг заантай бөгөөд хулгайгаар заан агнах асуудал тулгамдсан асуудал болжээ. Долоо хоногт дор хаяж нэг заан хулгайн анчдын гарт үрэгддэг гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.globalvoices.org
Холбоотой мэдээ