Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас талархал гардуулав | News.MN

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас талархал гардуулав

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас талархал гардуулав

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас талархал гардуулав

Өнгөрөгч долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хөгжлийн бэрхшээлтэй Хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан юм.

Өнөөдөр энэхүү конгрессыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, конгрессыг зохион байгуулах үндэсний хорооноос  талархал гардууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийн амьжиргаа бусдаас доогуур байх хандлага хөгжиж буй орнуудад нийтлэг ажиглагддаг байна. Энэ утгаараа ядуурал, өлсгөлөнг тэглэх, хүн бүрийг зохистой ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргааны эх үүсвэртэй байх боломжоор хангах, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, бүх нийтийг бичиг үсэг, боловсролтой болгох зэрэг нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудалтай салшгүй холбоотой тухай салбарын сайд конгрессын үеэр онцлож байсан удаатай.

Монгол Улс төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй энэхүү асуудлыг шийдвэрлэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс”-ын зорилго оршиж байсан юм.

Дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулсан тус конгрессын үр дүнгээс дурдвал “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриан дор үндсэн дөрвөн зөвшилцөлд хүрсэн байна. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 5 дугаар конгрессыг 2023 онд зохион байгуулахаар санал нэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж