Электрон тамхитай холбоотой хэргийн цаана ТНС шингэн байж магадгүй | News.MN

Электрон тамхитай холбоотой хэргийн цаана ТНС шингэн байж магадгүй

Электрон тамхитай холбоотой хэргийн цаана ТНС шингэн байж магадгүй

Электрон тамхитай холбоотой хэргийн цаана ТНС шингэн байж магадгүй

Электрон тамхитай холбоотой уушгины өвчлөлийн 1080 тохиолдол бүртгэгдсэнээс 78 хувь нь ТНС бодис агуулсан шингэнээс болсон байна. Америк орон даяар электрон тамхинаас үүсэлтэй өвчлөлийн тоо 1080 бүртгэгдсэнээс 18 хүн нас бараад байгаа билээ. Сүүлийн долоо хоногт л гэхэд 275 өвчлөл шинээр бүртгэгдсэн байна.

Мэргэжилтнүүд уг үл мэдэгдэх өвчний эх үүсвэрийг зогсолтгүй хайж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн тодорхой болгоогүй ч "Dank vape" тэргүүтэй компанийн үйлдвэрлэдэг каннабиснаас гаргаж авсан ТНС мансууруулагч бодисыг өндөр тунгаар агуулсан шингэнүүд байж болзошгүй гэж таамаглаж байна.

Нийт 514 өвтөн дээр судалгаа хийхэд 77 хувь нь ТНС агуулсан шингэн хэрэглэдэг ба 16 хувь нь никотинтой шингэн хэрэглэдэг байсан нь тогтоогджээ. Мөн өвчтөнүүдийн гурван хүн тутмын хоёр ба түүнээс дээш нь 23 орчим насны эрэгтэй, 62 хувь нь 18-34 настай, түүний талаас илүү хувь нь 15-аас доош, 91 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд бүгд Америкийн нутаг дэвсгэр буюу Калифорн, Техас, Висконсин, Илинойс гэх газруудад бүртгэгджээ.

ТНС агуулсан шингэнээс болж өвчилсөн гэгдэж байгаа иргэдийн зарим нь шингэнийг найзууд, гэр бүл, гудамж, жижиг дэлгүүр гээд албан ёсны бус газраас авсан бол 66 хувь нь "Dank vapes" брэндээс авсан гэж мэдүүлжээ. Мөн "Moon rocks", "Off white", "TKO" брэндүүд нэр дурдагдаж байна.

Анх 2003 онд худалдаанд гарсан электрон тамхи өмнө нь дэлбэрэх болон хэтрүүлэн хэрэглэснээс сульдах гэх мэт хэргүүдэд холбогдож байсан ч ийнхүү шууд үхэлд хүргэсэн тохиолдол энэ жил л бүртгэгдэж байгаа ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: www.vox.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

САРНАЙ 2019-10-04 192.82.64.123

ГЭСЭН Ч ТАТНА

Avatar

Зочин 2019-10-04 107.77.173.4

Угаасаа тамхи л бол тамхи,утаа л бол утаа…ямар ч тамхи хортой бас аюултай.

Avatar

VAPE IS LIFE 2019-10-04 150.129.140.204

Vape gedeg chin ugasaa tamhinaasa 95% hortoi baga zuil , USA -d heterhii um ni hugjuud iim zuil tohioldoj baigaan . BUsad orond bol tamhinasaa iluu vape ni iluu hugjij baigaa . Yamar ch uvchin zovlon avchraagu shu

Avatar

Комментчид хаачив? 2019-10-04 66.181.168.199

Улс төрийн мэдээний дор хог нэгээрээ хэрэгтэй хэрэггүй юм бичээд байдаг байж яг өөрийнх нь эрүүл мэнд, "хар**л идсэн" өмхий ам, уушги дотортой нь холбоотой мэдээнд хэн ч, юу ч дуугардаггүй *шияасан, хаха. Ийм л ухамсартай комментчид шүү дээ. Наад л@л@рын тамхиа хаяцгаа. Шингэн тамхи нь хор багатай, илүү эрүүл ч гэж байх шиг, зарим д@гзнууд нь.

Avatar

HUDUUNII GARUUD 2019-10-04 66.181.187.69

Chi yu h*****d bgn engiin tamhinaas yaj ch bodson hed dahin hor bagatai malaa . Angli hel meddiin bol googlees unsh . h**** idsen salhi dagadag malnuud

Avatar

Зочин 2019-10-04 59.153.115.201

Татаж л байг л дээ. Юм узээгуй хедеений хэдэн халтар л ухэж далд орно биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж