Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа 6000 орчим багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл болох шилдэг 1000 гаруй багш "Монголын багш нарын 53 дахь өдөр, дэлхийн багш нарын 25 өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэд багш нарын баяраа тэмдэглэхийн зэрэгцээ өнгөрсөн хичээлийн жилийн ажил, амжилтаа дүгнэж, шилдэг 200 гаруй багшийг шагнаж урамшуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд, энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 27 сургуулийн 1428 бүлгийн 51801 сурагч, 2896 багш, ажилтан, албан бус насан туршийн боловсролын төвийн 169 сурагч, 20 багш ажилтан, төрийн болон төрийн бус өмчийн 113 цэцэрлэгийн 24090 хүүхэд 2628 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 17 цэцэрлэгийн барилга, 11 өргөтгөл, гурван сургуулийн барилга, таван өргөтгөл, гурван спорт заал ашиглалтад оржээ. Мөн гурван ээлжээр хичээллэж байсан таван сургууль, хоёр ээлжээр хичээллэдэг болж, бага ангийн хүүхдүүдийн хувьд суралцах, хөгжих таатай орчин бүрдсэн.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ "Боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, цөм хөтөлбөрийн үзэл баримтлал агуулгыг сайжруулах, багшийг ажлын байранд нь хөгжүүлэх, сургууль, эцэг, эхийн уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эрүүл аюулгүй таатай орчин бүрдүүлэх зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Эдгээрийг шийдвэрлэхэд багш нарын идэвх санаачилга, үүрэг хариуцлага, ёс зүй, хандлагын эерэг өөрчлөлтүүд гол үүрэгтэй билээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд Боловсролын салбарт 17 цэцэрлэгийн барилга, 11 өргөтгөл, гурван сургуулийн барилга, таван өргөтгөл, гурван спорт заал ашиглалтанд ороод байна. 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 27 сургуулийн 1.428 бүлгийн 51.801 суралцагч, 2.896 багш, ажилтан, Албан бус насан туршийн боловсролын төвийн 169 суралцагч, 20 багш ажилтан, төрийн болон төрийн бус өмчийн 113 цэцэрлэгийн 24.090 хүүхэд, 2.628 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай дүүргийн боловсролын байгууллагуудын хийсэн ажил их ч, хийх ажил үүнээс их. Сургалтын чанарт ахиц гаргах шаардлагатайг олон зүйлээс мэдэрч байгаа байх. Үүний тулд мэргэжилдээ эзэн болсон сэтгэлтэй тэргүүний багш нар бидэнд хэрэгтэй. Ингээд та бүхэндээ Дэлхийн багш нарын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийн мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 11 хороо шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгдсэн. Тиймээс хамран сургах тойргийн хүрээнд хүүхдүүд хороо нь өөрчлөгдсөн ч тухайн сургуульдаа хуучнаараа сурч байна. Нийтдээ 51000 мянган сурагч суралцаж байна. Тус дүүрэг 2019-2020 оны хичээлийн жилд энэ зорилтод хүрнэ. Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэдэг байснаар хоёр сургууль гурван ээлжээр хичээллэдэг болсон. Хоёр сургууль ашиглалтад орсноор нэг сургуулийн ажил үлдэх юм. Энэ нь хүүхдүүдэд хичээлийн бус цагаар хичээллэх боломжийг хангах, багш нарын ажиллах орчин нөхцөл сайжрах давуу талтай. Энэ жил болон ирэх жил ашиглалтад орох сургууль цэцэрлэгүүд олон байна. Нэмж хэлэхэд, Сонгинохайрхан дүүрэг нь чанартай боловсрол, сургалтын чанар, багшийн хөгжлийн асуудлаар 2018 онд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Боловсролыг дэмжих” дэд хөтөлбөрийг батлуулсан байна.
Холбоотой мэдээ