Төрийн банк Дорноговь аймгийн харилцагчиддаа санхүүгийн боловсрол олголоо

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Төрийн банк Дорноговь аймгийн харилцагчиддаа санхүүгийн боловсрол олголоо

Төрийн банк Дорноговь аймгийн харилцагчиддаа санхүүгийн боловсрол олголоо

2019 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 03-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод Төрийн банкны  “Харилцагчийн өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Дорноговь салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчдадаа зориулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, зах худалдааны төвүүдэд явуулын банк ажиллуулан,  харилцагч бүрийн цаг зав, бололцоонд тохирсон бүх төрлийн цахим үйлчилгээг санал болгож ажиллав.

Орон нутгийн иргэд хот суурин газартай харьцуулахад алслагдсан, мэдээлэл авах боломж бага байдгаас өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн бусад үйл ажиллагаанд оролцох зэрэгт хүндрэлтэй тулгардаг. Иймд иргэд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд “Санхүүгийн боловсролтой хүн”, “Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулсан нь тус  аймгийн иргэд харилцагчдын талархал хүлээлээ. Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй төдийгүй санхүүгийн боловсролтой иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасч, хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэрэг, ядуурлын түвшин буурдаг гэх мэт олон давуу талтай. Мөн төрөл бүрийн санхүүгийн залиланд өртөх нь эрс багасдагийг Төрийн банкны хамт олон онцоллоо.

Мөн 10-р сарын 3-ны өдөр “Гэр бүлийн талбай”-д болсон Төрийн банкны Сайншанд дахь “Харилцагчийн өдөрлөг”-ийн хаалтын үеэр Төрийн банкинд хадгаламж нээлгэсэн, цахим бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, карт захиалсан, бүх төрлийн даатгал хийлгэсэн харилцагчдаас 14 азтан тодруулж,  500 мянга, 300 мянга, 200 мянга, 150 мянга, 100 мянган төгрөгөөр урамшууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж