Дүүргийн архивын нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Дүүргийн архивын нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Дүүргийн архивын нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээ анхан шатны нэгжид шилжүүлэх, цахим хэлбэрээр үзүүлэх” үндсэн зорилт, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх, дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг тодорхойлох зорилгоор нийслэлийн Архивын газар болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтарсан нэгдсэн сургалтыг аравдугаар сарын 4-ний өдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгууллаа.

Архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг дүүргийн хэмжээнд хангуулах, архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, харилцан туршлага солилцуулах чиглэлээр нийслэлийн Архивын газар болон дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2015-2020 онд хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилт, үр дүнг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор уламжлал болгон долоо дахь жилдээ зохион байгуулав. Энэхүү нэгдсэн арга хэмжээг энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар “Дүүргийн архивын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Архивын Ерөнхий газрын болон Нийслэлийн Архивын газрын удирдлагууд, мэргэлжтнүүд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, архивын тасгийн дарга, мэргэжилтнүүд хамрагдав.

Дээрх сургалтаар 2019 онд улсын хэмжээнд явагдаж буй Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн явцын талаарх мэдээллийг авч хэлэлцүүлж, дүүргийн дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын дарга, гишүүд, дүүргийн архивын ажилтнуудад архив зүйн нэгдсэн цогц мэдлэгийг олгож, архивын үйл ажиллагааны ололттой талууд болон тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтөө тодорхойлон үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөсөн юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж