Монголын бүтээгдэхүүнийг БНХАУ-д гаргах цахим төслийн нээлт боллоо | News.MN

Монголын бүтээгдэхүүнийг БНХАУ-д гаргах цахим төслийн нээлт боллоо

Монголын бүтээгдэхүүнийг БНХАУ-д гаргах цахим төслийн нээлт боллоо

Монголын бүтээгдэхүүнийг БНХАУ-д гаргах цахим төслийн нээлт боллоо

Өвөрмонголын Баяннуур аймагт Монголын экспортын барааны онлайн худалдааны сүлжээг байгуулах "Хил дамнасан цахим худалдаа-E export” төслийн нээлт өнөөдөр /2019.10.04/ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-д боллоо. МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж эхэлж буй тус төсөл нь Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорын нэгэн чухал гарц болох Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн монгол бараа бүтээгдэхүүнийг БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд хамгийн дөт замаар, шинэ гарц, шинэ боломжоор нэвтрүүлэх зорилготой аж.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид Хятадын зах зээлд гарна гэж 30 жил ярьсан. Амжилт гаргасан нь ч, ашиг олсон нь ч цөөн. Гол асуудал татвар байсан. Хятадад бүтээгдэхүүн зарахын тулд 40 хувийн татвар шууд төлөх босготой. Харин энэхүү онлайн худалдааны төслийн хүрээнд Баяннуурын гаалиар шууд оруулаад борлуулсны дараа татвар төлнө. Ингэснээр эрсдлээс хамгаалах маш том боломжийг бүрдүүлж буй юм” гэлээ.

ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг “Уул уурхайн экспорт 90-ээд хувийг эзэлж байгаа энэ цаг үед уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах маш том алхам нь энэ МҮХАҮТ, Баяннуур аймгийн хамтарсан e-export төсөл юм. Далайд гарцгүй манай оронд урд хөршийн зах зээл 2 дахин томоор нээгдэж байна гэсэн үг” хэмээлээ.

Одоогоор гадаад орнуудтай хийж байгаа худалдааны бүх бичиг баримт дан цаасан дээр явж байгаа бөгөөд цааснаас цахим руу шилжсэнээр зарцуулах цаг хугацаа, зардал 50 хувь буурахаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас хийсэн судалгаагаар тогтоогджээ. Манай улсын хувьд эрхзүйн орчин, текникийн бэлэн байдал, нууцлал зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдгийг нээлтийн үеэр төсөл хэрэгжүүлэгчид онцолж байв.

 

Ц.ДЭЛГЭРМАА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 119.40.100.170

eee chaavaas yu ch gesen ug yum bol dooo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж